Төрийн өмчийн сургуулийн захирлуудын анхааралд/ЕБС-ийн менежерүүдийг томилоход анхаарах нь/


Төрийн өмчийн сургуулийн захирлуудын анхааралд

 

ЕБС-ийн менежерүүдийг томилоход анхаарах нь: “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохоор доорхи материалыг бүрдүүлэн /хавсарган/ АТГ-т бичиг явуулан хариуг үндэслэн томилох шийдвэрийг захирлаар гаргуулах.

 

  1. Төрийн албан хаагчийн анкет /1 дүгээр маягтаар/
  2. Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn сайтаас Хөрөнгө орлого сонирхлын зөрчлийн мэдүүлгийн МАЯГТ-аас “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” маягтыг бөглөх
  3. Ажлын байрны тодорхойлолт
2014 оны 12 сард хэрэгжилтийг шалгах болно.

Эрх бүхий албан  тушаалтан  Д.Мөнхчимэг