АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ




АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

 ДАРГЫН ТУШААЛ

 

 

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

 

 

2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр                                                                                  Дугаар 68                                                                        Улаанбаатар хот

                                        
          Архивын тухай хуулийн 11.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 189 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

          Нэг. “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Зааврыг хэвлүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулж, гарын авлага, зөвлөмжөөр хангаж, ажиллахыг Мэргэжлийн удирдлагын хэлтэс /Л.Мэндсайхан/-т тус тус даалгасугай.

Гурав. Зааврыг 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төр, захиргааны болон төсөвт байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байууллагын үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс /А.Болд/-т даалгасугай.

Дөрөв. Заавар хэвлэх, сурталчлах үйл ажиллагаатай холбогдох зардлыг төсвөөс гаргахыг Ерөнхий ня-бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

                              

 

                                                                             ДАРГА                                                      Д. ӨЛЗИЙБААТАР



alban hereg hutlultiin undsen zaavar.pdf татаж авна уу.