СӨБ,бага, дунд боловсрол тусгай зөвшөөрөл


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/

2.12.1. “Сургалтын байгууллагын барилга, байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №2-ын дагуу гаргана. Барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн өөрийн өмч бол түүнийг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээсийн байр ашиглах бол “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдсэн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэв зээлийн байр ашиглах бол “Иргэний хууль”-ийн дагуу байгуулсан зээлийн гэрээний хуулбар”/

2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

 

Дугаар 353

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.”Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг нэгдүгээр, “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл”-ийн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. 2010-2011 оны хичээлийн жилээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход энэхүү баталсан шаардлага, загварыг баримтлах, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан шинэ загварт шилжүүлж бичилт хийх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Сургалтын байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сургалтын байгууллагыг бүртгэх ажлыг арга зүйн удирдлагаар ханган ажиллах, сургалтын байгууллагын регистрийн бүртгэл хөтөлж мэдээллийн бааз үүсгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Р.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3184 дүгээрт бүртгэсэн

БШУС-ын 2013-08-21-ний А/319, 2014 оны 245-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон 


БШУС-ын 2014-06-04-ний А/245-р тушаалаар өөрчлөн найруулсан/


Татаж авна уу?

tusgai zuvshuurul.pdf