НИЙСЛЭЛИЙН 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАХ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ


Огноо:2018/1/2

                                                                                      Батлав

Захирал         Д.Энхжаргал

 

 

НИЙСЛЭЛИЙН 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАХ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

 

Зорилго:

Нийслэлийн физикийн олимпиадад Сүхбаатар дүүргээс оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

 

Хамрах хүрээ:

            Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-12–р ангийн сурагчид болон физикийн багш нар.

 

Хэзээ хаана:

            Сүхбаатар дүүрэг 11-р сургууль дээр  2018 оны 01 сарын 10-ны 09 цагт эхэлнэ.

Бүртгэл:

         Сургууль бүрээс нэг ангид 3 хүртэлх хүүхэд бүртгүүлэх ба бүртгэлийг сургуулийн тодорхойлолтын дагуу 2018 оны 01 сарын 08-09- ны өдрүүдэд бүртгэнэ. Сурагчид анги дэвшиж оролцох боломжтой бөгөөд анги улирч орох болон давхар материал өгөх зэргийг хориглоно. Бүртгүүлээгүй болон бүртгэлээс хоцорсон сургуулиудыг олимпиадад оруулахгүй болно. Тус олимпиадад сургууль бүрийн багш, сурагчид  заавал хамрагдах ёстойг анхаарна уу.

 

Олимпиадын комисс:

            Олимпиадын комисс нь зохион байгуулагч сургуулийн төлөөлөл болон мэргэжлийн багш нараас бүрдсэн  байна. Комисс нь олимпиадын засалт хийх ба  маргаантай асуудал гарвал газар дээр нь шийдвэрлэх эрхтэй. Улсын олимпиадтай ангиудад бодлого хамгаалалт явагдана.

 

Олимпиадын дүнгийн хурал:

            Олимпиадын дүнгийн хурал 2018 оны 02 сарын 02-ны 15 цагт 11-р сургуулийн хурлын зааланд явагдана.

 

Олимпиадын шагнал:

            Ангилал тус бүрээр хяналтын тоонд /эхний 15-д/ багтсан сурагчдад нийслэлийн олимпиадад оролцох эрхийн бичиг гардуулна.

 

Зохион байгуулагч:

 

Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, 11-р сургууль