Сайн туршлага солилцох зөвлөгөөн зохион байгуулагдаж эхэллээ.


  • Огноо:2017/4/5

    Сайн туршлага солилцох  зөвлөгөөн зохион байгуулагдаж эхэллээ.

    /Явцын мэдээлэл/

                                                                                                       

      Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийг хангаж ажиллах, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд анализ хийх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах зорилготой сайн туршлага солилцох зөвлөгөөн хими, биологи, физик, гадаад хэлний судлагдахуунаар зохион  байгуулагдаж өнгөрлөө.

         Зөвлөгөөн зохион байгуулагдах удирдамж, чиглэлийн дагуу бэлтгэл ажил, зохион байгуулалт, хамрах хүрээ, бүтээлч санаачилгатай байдал, хөтөлбөрийн агуулга, бүтцийн хувьд гадаад хэлний Л.Цэнгэлмаа захирлаар ахлуулсан  судлагдахууны багийн үйл ажиллагаа бусдыгаа хошуучилж явна. Тус зөвлөгөөнийг Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго нээж үг хэллээ.

          Зөвлөгөөн зохион байгуулах хуваарьт  Математикийн  судлагдахуун 4 сарын 10 нд 14.00 цагт, дизайн технологийн  судлагдахуун  4 сарын 11-нд 14.00 цагт зохион байгуулагдахаар болж тус тус өөрчлөгдснийг үүгээр мэдэгдье.

      Нийт захирлууд, сургалтын менежерүүд багш нараа сайн туршлага солилцох зөвлөгөөнд идэвхитэй бүрэн оролцуулахад анхаарч ажиллана уу.