Нийгмийн ажилтан, бага ангитай анги удирдсан багш нарт


Огноо:2017/9/8

1. Нийслэлийн хэмжээнд  2017 оны эхний хагас жилд  212 сургууль хамрагдан давхардсан тоогоор 201600 эцэг эх "School police" –ийн эргүүл, жижүүрийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд 720 зөрчлийг таслан зогсоож, сургууль орчмын худалдаа, үйлчилгээний 112  газруудыг шалган, хууль журмын хэрэгжилтийг хангуулахаар 138 шаардлагыг тавьсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хулгай, дээрэм, булаалт 563–ыг "School police" эргүүлээс таслан зогсоож, Цагдаагийн байгууллагад 156-г хүлээлгэн өгсөн.  Мөн Цагдаагийн байгууллагаас хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангах талаар 45 сургалтыг сургуулиудад зохион байгуулж 1652 эцэг эх, сурагчдад зөвлөгөө өгсөн.

 

     2.  НИТХ, УБ хотын ЦГ, МСХ-той хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын орчинд ажиллах "School police" эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган ажилласан ба 2016 - 2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “school police эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д “School Police нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгт “School police” эцэг эхийн эргүүлийн үүргийг сайн гүйцэтгэсэн 150 гаруй эцэг эхийн төлөөлөл, шилдэгийн шилдэг 30 сургууль, сургуулийн захирал, нийгмийн ажилтанууд оролцож өөрсдийн туршлага, шинэ санал санаачилгуудаа танилцуулсанаас гадна шилдэг 30 сургуулийн үзэсгэлэн гаргаж туршлагыг нь түгээн дэлгэрүүллээ. Мөн “School police” эцэг эхийн эргүүлийг гүйцэтгэх явцдаа  хүүхдийн амь насыг учирч болзошгүй аюулаас аварсан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход бодитой хувь нэмэр оруулсан эцэг эх, нийгмийн ажилтан, сургуулийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

      3. Эцэг эхийн эргүүлийн шинэ журам, замын хөдөлгөөний шинэ хууль тогтоолыг танилцуулах сурталчилах ажлыг нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 130 гаруй дунд сургуульд   үе шаттайгаар зохион байгуулж сургалтад бага ангийн 3240 гаруй сурагч, 6570 гаруй эцэг эхчүүд хамрагдан  өөрийн хүүхдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө нэг өдрийн талыг зориулахыг уриалсан уриалга гаргаж ажилласан.  

2017 оны хагас жилийн байдлыг өмнөх онтой харьцуулахад сургуулийн орчинд

үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 35,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймээс 2017-2018 оны хичээлийн жилд "School police" –ийн эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэхэд дараах зүйлийг боловсролын хэлтсүүд анхаарах хэрэгтэй байна. Үүнд:

  1. Сар бүр 14 хоног тутам "School police" –ийн эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн ажлын мэдээгээ school.munkh@yahoo.com хаягаар илгээж байх
  2. 1-5 дугаар ангийн сурагчдыг харгалзах асран хамгаалагч, эцэг эхгүйгээр сургуулиас явуулахгүй заавал эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх шаардлагыг бага ангийн багш нарт үүрэг болгох
  3. Сайн оролцож байгаа эцэг эхийн амжилтыг баримтаар нотлон, түгээн дэлгэрүүлэх ажлын хийхэд анхааарах
  4. Сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд хичээлийн шинэ жилээс эхлэн анхааран ажиллах

 Мэргэжилтэн Ч.Мөнхбат