Дүүргийн 2017 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдаан болно.


Огноо:2017/9/14

Дүүргийн 2017 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдаан болно.

2017.09.13

Төрийн болон төрийн бус сургууль, цэцэрлэгийн удирдлагын анхааралд

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, арга зүйч, менежер, нийгмийн ажилтнуудын хүрээнд  жил бүр зохион байгуулагддаг оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний  хурал  энэ жил “Суралцагчдын ухаалаг хэрэглээ- Сургалтын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд  зохион байгуулагдана.  /Энэ талаар удирдах ажилтнуудад зуны албан даалгаварт тусгаж бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж  болно. /

Хурал дараах үе шат, зохион байгуулалтай явагдана. Үүнд:

  1. Илтгэлийн уралдааныг сургууль, цэцэрлэгийн хэмжээнд 2017 оны 09 сарын 25-ны дотор чанартай, олон багш нарыг хамруулахад анхаарч ажиллана.
  2. Салбар хуралдааныг бүсийн хэмжээнд 2017 оны 09 сарын 28-нд доорх байршлын дагуу зохион байгуулна./ Бүсээс дараах чиглэл тус бүрээр эхний I. II. III байр эзэлсэн оролцогчдыг дүүргийн түвшинд оролцуулна./
  3. Дүүргийн түвшинд 2017 оны 10 сарын 03 -нд Шинэ-Үе сургууль дээр зохион байгуулна.

Бүсийн хуваарь 2017.09.28 ны 10.00 цагт тухайн сургууль дээр болно.

 

Илтгэл шалгаруулах чиглэл:

Бүсийн шалгаруулалт, бүрэлдэхүүн

Хаана болох

Багийн бүрэлдэхүүн /5 хүнтэй байна/

1

Хүмүүнлэгийн ухаан

35-р сургууль

Д.Оюунгэрэл /35-р сургуулийн захирал/

Ж.Баавгай /58-р сургуулийн нийгмийн ажилтан/

Ц.Дорж /Ph.D / -1-р сургуулийн ахмад багш

2

Байгалийн ухаан

31-р сургууль

Д.Бат-Орших /31-р сургуулийн захирал/

Д.Дашлхам/3-р сургуулийн сургалтын менежер/

Ц.Тунгалаг/11-р сургуулийн нийгмийн ажилтан/

3

Нийгмийн ухаан

БЭЛАС

Ч.Батцэцэг / Ph.D/ / БЭЛАС-ийн захирал/

Д.Долгорсүрэн /4-р сургуулийн сургалтын менежер/

Я.Үүрцайх /3-р сургуулийн нийгмийн ажилтан/

4

Бага боловсрол

131-р сургууль

С.Эрдэнэчимэг /131-р сургуулийн захирал/

Ч.Мөнхбат /Хэлтсийн мэргэжилтэн/

Д. Оюунгэрэл/ 6-р сургуулийн сургалтын менежер/

О.Эрдэнэчимэг/ Ph.D /ШЗУ сургуулийн захирал/

5

Боловсролын удирдлага

Үй цай

Л.Сосорбарам/Ph.D /Хэлтсийн ахлах мэргэжилтэн/

Д.Баяр / Ph.D / Үй цай сургуулийн захирал/

Ч. Зоригтбаатар/ Ph.D / /БТСДС-ийн захирал/

6

СӨБ

Дүүргийн хурлын танхим

Б.Цэвэлмаа / хэлтсийн мэргэжилтэн/

С.Баярхүү /130-р цэцэрлэгийн эрхлэгч

А.Анхмаа/ 135-р цэцэрлэгийн эрхлэгч

Т.Ганжидмаа /51-р цэцэрлэгийн эрхлэгч/

Анхаарах зүйл:

1.  Илтгэлд тавигдах шаардлага өмнөх жилийнхээр   хэвээрээ бөгөөд  зохион байгуулагч сургууль холбогдох бэлтгэл ажлыг бүрэн  хангаж ажиллана.

 Жич: Бүсийн  бүрэлдэхүүн 2017 оны 09 сарын 27-ны өдөр 10 цагт дүүргийн хурлын зааланд ажлын хэсгийн  шуурхай хуралтайг үүгээр мэдэгдье.     

   Зохион байгуулагч:  Боловсролын хэлтэс /Хамтран зохион байгуулагч  Шинэ –Үе, Үй цай 35, 31, БЭЛАС,  51, 130, 135-р цэцэрлэг /