Нийт захирал, сургалтын менежерүүдийн анхааралд


Огноо:2017/11/6

Нийт захирал, сургалтын менежерүүдийн анхааралд

Нэг.  Англи хэлний үндсэн сургалтанд дараах багш нараа хамруулахыг НБГ-аас мэдэгдсэн тул хариуцлагатай хандаж багш нараа холбогдох сургалтанд бүрэн хамруулахыг үүгээр мэдэгдье. Тухайлбал:

  1. Орчлон сургуулийн багш Н.Пүрэвдолгор
  2. 116-р сургуулийн Н.Тунгалаг
  3. Кингс Кидс сургуулийн багш Батмөнх, Болор
  4. 31-р сургуулийн багш Батсүрэн, Амармэнд
  5. Шинэ-Үе сургуулийн багш Мөнхбаяр
  6. 29-р сургуулийн багш Аюурзана
  7. 3-р сургуулийн багш Амарбаясгалан
  8. 6-р сургуулийн багш Цог-Эрдэнэ
  9. Хобби сургуулийн багш Болортуяа
  10. 45-р сургуулийн багш Уянга
  11. Дойче Шуле сургуулийн багш Баян, Лхагжав

 Дээрх нэр бүхий багш нарын нэрсийг утсаар   авсан тул овогны эхний үсэг болон зарим нэр буруу байх талтай тул хүлцэл өчихийн дээр маргааш эдгээр багш нар БГД-ийн  Эрдмийн өргөө сургууль  / 10 –р хороололын автобусны ард байрлах/ дээр 8 цаг 30 минутанд сургалтандаа ирэхийг НБГ болон Боловсролын хэлтсээс анхааруулж байна.

Хоёр. Энэ мэтэчлэн бусад судлагдахууны багш нараа холбогдох сургалтанд бүрэн  хамруулахад  судлагдахуун хариуцсан ахлагч нар чиглүүлэгч нарыг томилж ирцэд анхаарч, мэргэжлийн  багш нарынхаа мэргэжил боловсролыг  дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж  хамтран ажиллахыг хүсье. Амжилт

Гурав. Энэхүү сургалтын талаар хэлтсийн дарга нарын шуурхай хурлаар анхааруулж буйг дашрамд уламжилъя. Маргааш  удирдах ажилтны шуурхайгүй болно.

Боловсролын хэлтэс / Ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам/