Сүхбаатар дүүргийн "Улаанбаатар-лиг 2017-2018"лигийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэе!


  • Огноо:2017/11/9
    Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар-лиг 2017/18” лигийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2017.11.07-ноос 08-ны өдрүүдэд 4-р сургууль, ӨЗБЛАСургуулиудын спорт зааланд явагдлаа.

     Тэмцээнд 14 сургуулийн 27 багийн 378 тамирчид оролцон өрсөлдсөнөөс: 

    Эмэгтэй: 
    I байрт М.Батбаяр багштай ҮУПКоллеж 
    II байрт Б.Хашхүү багштай 1-р сургууль 
    III байрт Д.Оюунчимэг багштай 6-р сургууль

    Эрэгтэй:
    I байрт М.Уянга багштай 58-р сургууль 
    II байрт П.Баасанцэрэн багштай 45-р сургууль 
    III байрт Т.Уянга багштай 11-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.

    Багийн нэгдсэн дүнгээр:
    I байрт М.Уянга багштай 58-р сургууль 
    II байрт Б.Хашхүү багштай 1-р сургууль 
    III байрт П.Баасанцэрэн багштай 45-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч Өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

    Боловсролын хэлтэс