Галакси сургуулийн хамт олонд Баяр хүргэе!


  • Огноо:2017/11/9

    Галакси сургуулийн хамт олонд Баяр хүргэе!

    Ерөнхий боловсролын ГАЛАКСИ сургуулийн 8 дугаар ангийн сурагчид Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Путешествие по России” эко наадамд оролцон 2-р байр эзэллээ.

    Тус наадмыг Буриадын Боловсролын яам,  Улаан-Үд хотын Боловсролын газар зохион байгуулж Улаан-Үд хотын 15 сургууль, Монголоос Галакси сургуулийнхан оролцсон байна.

    Наадмын үеэр Хүннүгийн үеийн нийгэм, эдийн засгийн асуудлууд, цаг агаарын өөрчлөлтийн талаар орос хэл дээр илтгэл тавьж, аяны майхан барих, компасаар зүг чиг олох зэрэг тэмцээнүүд   зохион байгуулагдсан байна. 


    Боловсролын хэлтэс