Монголын Улсын Иргэний андгай өргөх ёслолд анхаарах зүйлс


Огноо:2017/11/14

БАТЛАВ. ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                Б.БЭЛГҮТЭЙ


МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛД АНХААРАХ ЗҮЙЛС

1 . Нэг сургуулийн нэг ангиас олноор нь сурагчдыг хамруулахгүй байх. /Бүх сургуулийн анги бүрээс онц сурлагатай сурагчдийн нэрсийг авах/

2. Өгсөн нэрсийн дагуу бичигдсэн урилгыг сургуулиудад тараах

3. Монгол Улсын Иргэний андгай өргөх сурагчдын нэрсийг Нийслэлийн боловсролын газар 11 дүгээр сарын 15-наас өмнө өгч дууссан байх

Багш нарын анхаарах зүйлс

1 . Оролцох сурагчдын овог нэр , регистр зөрүүлэхгүй зөв бичих /Овог нэр, регистр зөрсөн тохиолдолд Төрийн ордонд нэвтрүүлэх боломжгүй/

2. Сурагчидтайгаа Төрийн ордонд орох багш нар мөн овог нэр, регистрээ хамт явуулах

3. Сурагчдыг 09:30 цагт Төрийн ордны зүүн хаалганы урд бэлэн байлгах.

4. Сурагчдын анхаарах зүйлсэд хяналт тавих

5. Овог нэр, регистр урьдчилж өгөөгүй сурагчдыг дагуулж ирэхгүй байх

Сурагчдын анхаарах зүйлс

1.  Сурагчийн дүрэмт хувцастай ирэх /Эмэгтэй дүрэмт хувцасны юбканы урт өвдгөнөөс доош байх/

2. Хар өнгийн ботинктой ирэх /Цаа бугын гутал, пүүзтэй Төрийн ордонруу нэвтрэхийг хориглодог/

3. Бичиг баримттай ирэх /Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ/

4. 09:30 цагт хоцролгүй Төрийн ордны зүүн хаалганы урд бэлэн байх /Хоцорсон сурагчдыг оруулах боломжгүй/

5. Нэрс урьдчилан өгөөгүй сурагчдыг Төрийн ордонд оруулах боломжгүй

6. Нэр өгсөн сурагчийн оронд төлөөлөн, солигдож орох боломжгүй


ХОЛБОО БАРИХ: ТӨВЛӨРСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН      

                                Б.БАТЧИМЭГ (99005186, 11-322046)

                                 E-mail: event.mzkh@gmail.com


Өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээе!

Жич:

  1. Энэхүү арга хэмжээ болох хугацаа 2017 оны 11 сарын 26-нд болно.
  2. Төрийн өмчийн сургуулиас 5 сурагч гэснийг 3 болгож, Төрийн бус сургууль тус бүрээс 1 сурагч оролцох болсныг үүгээр мэдэгдье.
  3. Хугацаандаа нэрсээ өгөөгүй бол бусад сургуулиудаас нөхөж авахыг анхаарна уу.
Book1 andgai 2017.xlsx  ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам