СҮХБААТАР ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!


  • Огноо:2017/11/27
    СҮХБААТАР ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!

    2017.11.24-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгуулсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын таван төрөлт спорт тэмцээнд амжилттай оролцож есөн дүүргийн тамирчдаас хурд хүч,авхаалж самбаагаараа шалгаран гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, хос теннис төрөлд мөнгөн медаль, буухиа төрөлд мөнгөн медаль, дартс төрөлд хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр тэргүүлж "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-н эзэн боллоо. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе! Дараа дараагийн тэмцээн уралдаанд амжилтын дээдийг хүсэн ерөөе!


    Боловсролын хэлтэс