НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ - 2018


Огноо:2017/12/20

БАТЛАВ.
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН 
ДАРГА Ц. ЖАРГАЛАНТУУЛ

НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ - 2018

2017оны 12 дугаар сарын18

ЗОРИЛГО: Суралцагчдын хэлний авьяас, чадварыг нээн илрүүлэх, гадаад хэл сурах ач холбогдлыг таниулах, эх хэл бусад үндэстний хэл соёлыг хүндэтгэдэг болох

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ :
• Олимпиадыг 3 үе шаттай зохион явуулна. 
НЭГ. СУРГУУЛИЙН ОЛИМПИАД – I ДАВАА 
• Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9,12-р ангийн сурагчид оролцоно. 
• Олимпиадыг ЗАН, тэнхим 2017 оны 12-р сарын 16-21-ний хооронд зохион байгуулна.
• 2017 оны12 дугаар сарын 30-ны дотор дүн мэдээ, амжилт чанар, гүйцэтгэлийн хувийг гарган, дүүргийн олимпиадад оролцох багш сурагчдын нэрсиийн хамт цаасаар ирүүлнэ. 
ХОЁР. ДҮҮРГИЙН ОЛИМПИАД-II-Р ШАТ 
• 2-р шат буюу дүүргийн олимпиадад төрийн өмчийн сургуулиас шалгарсан 9, 12-р ангийн эхний 6 сурагч, төрийн бус өмчийн сургуулийн эхний 5 сурагчийн нэрсийн жагсаалтын хамт ирүүлнэ. 
• Дүүргийн орос хэлний олимпиад 2017 оны 01 дүгээр сарын 16, англи хэлний олимпиад 2017 оны 01 дугаар сарын 17-нд зохион байгуулагдана.
• 12-р ангид анги дэвшиж орохыг хориглоно. 
• Дүүргийн олимпиадыг тухайн дүүргийн Боловсролын хэлтэс мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, олимпиадын материал засах багш нарын ахлагч болон багийг томилон ажиллуулна. 
• Олимпиадын материалыг дүүрэг дээр ажиллах комиссын ахлагч олимпиад болох тухайн өдрийн өглөө 8.20-д ирж хариуцсан мэргэжилтнээс авна.

ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД- III-Р ШАТ 
• Нийслэлийн олимпиадад 6 дүүргийн төрийн өмчийн сургуулийн 9,12-р ангийн эхний байр эзэлсэн 12 сурагч, төрийн бус сургуулийн эхний байр эзэлсэн 8 сурагч, Багануур, Налайх, Багахангай дүүргээс эхний байрт шалгарсан 3 сурагч оролцоно. 
• Нийслэлийн олимпиадын хугацааг БСШУСЯ-наас ирүүлсэн хуваарийн дагуу зохион байгуулах тул жич зарлана. 
• Дүүрэгт эхний 6 байрт шалгарсан багш нар нийслэлийн олимпиадад оролцоно.

Дүүргийн гадаад хэлний олимпиад зохион байгуулах 
хуваарь 
№ Дүүрэг Англи хэл Орос хэл 
1 БЗД 14-р сургууль 44-р сургууль
2 БГД 73-р сургууль 40- р сургууль 
3 ЧД 24-р сургууль 5-р сургууль 
4 СХД 105-р сургууль 9-р сургууль 
5 ХУД 75-р сургууль 60-р сургууль 
6 СБД 6-р сургууль 31-р сургууль 
7 НД/ БХД Голомт сургууль ЭОЦС
8 БНД 125-р сургууль ГГЦС