Олимпиад зохион байгуулагчдын анхааралд-2 /2017.12.28/


Огноо:2017/12/28

Олимпиад зохион байгуулагчдын анхааралд-2   /2017.12.28/

 

НБГ-өөс өгсөн зөвлөмж:

  1. Монгол хэлний багш нар олимпиадад хэрхэн бэлтгэх талаар “Эх хэл бичиг уран зохиол” нэртэй монгол хэлний багш нарын групп дээрээс харах
  2. Монгол хэлний олимпиадад 9-р анги товлосон хугацаанд оролцохгүй, 2018 оны 01 сарын хоёрдугаар долоо хоногт жич зарлагдана.
  3. Монгол хэлний олимпиадын сэдвийг /2018 оны 01сарын 10 –нд / олимпиад болох өдрийн өглөө 07 цагт НБГ / Н.Өлзийхүү мэргэжилтэн/ дээрээс комиссын гишүүн биечлэн ирж авах
  4. Нийт олимпиад зохион байгуулагчид монгол хэлний судлагдахууны жишгээр НБГ-ын судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдтэй нягт уялдаатай хамтарч ажиллах
  5. Олимпиадад сурагчдаа багш нар хариуцаж бэлтгэл сайтай оролцуулах, аюулгүй байдлыг хангаж, олимпиад болох сургууль дээр хүргэж ирэх
  6. Олимпиадын удирдамжаа хэлтсийн даргаар батлуулж, албажуулах
  7. Сургуулиуд НБГ-ын мэргэжилтнүүдээс зөвлөсөн олимпиадад оролцогчдын тоог харгалзах, өөрийн сургууль дээр нэрсийг хүлээн авч, төвлөрүүлэн зохион байгуулах

Жич: НБГ-аас ирүүлсэн математикийн удирдамжийг харна уу.

 
Ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам

Боловсролын хэлтэс