МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ-2018


Огноо:2017/12/28

БАТЛАВ

БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                            Ц.ЖАРГАЛАНТУУЛ

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ-2018

Зорилго: Математикийн олимпиадад оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулах, сурагчдын сэтгэн бодох чадвар, сэтгэлгээний хурдыг нэмэгдүүлэх, ой тогтоолт, оюуны чадамжийг сайжруулахад оршино.

 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Олимпиадыг 3 үе шаттай зохион явуулна.

НЭГ. СУРГУУЛИЙН ОЛИМПИАД- I ШАТ

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 5-12 дугаар ангийн сурагчид оролцоно.
  • Олимпиадыг заах аргын нэгдэл, тэнхим 2017 оны 12 дугаар сарын 16-21-ний хооронд зохион байгуулна.
  • 2017 оны 12 дугаар сарын 28-ны дотор дүүргийн олимпиадад оролцох багш, сурагчдын дүн мэдээ, амжилт чанар, гүйцэтгэлийн хувийг гарган нэрсийн хамт дүүргийн Боловсролын хэлтэст цаасаар ирүүлнэ.

ХОЁР. ДҮҮРГИЙН ОЛИМПИАД- II ШАТ

  • Дүүргийн олимпиадад төрийн болон төрийн бус өмчийн сургуулиас шалгарсан 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар ангийн ердийн сургалттай сургуулиас 3 сурагч, гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиас 5 сурагч оролцуулна.
  • Сурагч анги дэвшиж оролцохыг зөвшөөрөх ба тус ангийн оролцох сурагчийн тоонд багтана.
  • 12 дугаар ангид анги дэвшиж оролцохыг зөвшөөрөхгүй.
  • Сургууль бүрээс бага, дунд ангийн багш тус бүр 3 багш оролцоно.
  • Дүүргийн олимпиад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.
  • Дүүргийн олимпиадыг тухайн дүүргийн Боловсролын хэлтэс мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, олимпиадын материал засах багш нарын ахлагч болон багийг томилон ажиллуулна.
  • Олимпиадын сэдвийг дүүрэг дээр ажиллах комиссын ахлагч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цагт ирж, НБГ-ын судлагдахуун хариуцсан мэргэжилтнээс авна.
  • Монголын математикийн олимпиадын хорооны гишүүд дүүрэгт томилогдон ажиллана.
  • Олимпиадтай холбоотой маргаантай асуудлыг тухайн дүүргийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

ДҮҮРГИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

Дүүрэг

Зохион байгуулах сургууль

1

Баянзүрх

84 дүгээр сургууль

2

Баянгол

28 дугаар сургууль

3

Чингэлтэй

Олонлог сургууль

4

Сонгинохайрхан

Ирээдүй ЦС-2 ахлах

5

Хан-Уул

41 дүгээр сургууль

6

Сүхбаатар

1 дүгээр сургууль

7

Налайх/ Багахангай

119 дүгээр сургууль

8

Багануур

Боловсрол ЦС

ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД- III ШАТ

  • Дүүргийн математикийн олимпиадад ангилал бүрд эхний 10 байр эзэлсэн сурагчид нийслэлийн олимпиадад оролцоно. Сурагчид хувиараа орохгүй. Оролцогч бүр нэг ангилалд оролцоно.
  • Нийслэлийн олимпиадын хугацааг БСШУСЯ-аас ирүүлсэн хуваарийн дагуу зохион байгуулах тул жич зарлана.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР