Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх сургалт зохион байгууллаа.


  • Огноо:2018/4/20

     

    “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс,  худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудад сургалт зохион байгууллаа. 

    “Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, цайны газрын үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” сэдвээр дүүргийн 131 дүгээр бага сургууль, Эрдмийн хөтөч 58 дугаар цогцолбор сургууль, Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцуулав.

    Сургалтанд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 25 сургуулийн дотоод хяналтын ажилтан, нийгмийн ажилтан, эмч, цайны газрын захирлууд, тогооч нар хамрагдаж, харилцан туршлага солилцож, цайны газрын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмж”-ийн талаарх мэдээллүүдийг олж авлаа. 

    Сургалтын дараа “Үдийн цай” хөтөлбөрт хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг шалгалтын тайлан мэдээг танилцуулж, цаашид анхаарах зүйл, авах арга хэмжээний талаар танилцууллаа.

    Хамтарч ажилласан
    Монгол-Оросын хамтарсан сургууль, Эрдмийн хөтөч 58 дугаар цогцолбор сургууль
    131 дүгээр бага сургуулийн удирдлагуудад талархлаа илэрхийлье!

    Боловсролын хэлтэс