ЦЭРЭГ, СПОРТЫН “ДӨЛ” ТОГЛОЛТОД 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1-Р БАЙР


  • Огноо:2018/4/23
    ЦЭРЭГ, СПОРТЫН “ДӨЛ” ТОГЛОЛТОД 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1-Р БАЙР

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолт БХИС-ийн биеийн тамирын талбайд болсон байна.


     Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан энэ тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуулийн баг, тамирчид цэрэгжилтийн спортын 8 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

    Тэмцээний нийлбэр дүнгээр цэрэг, спортын “Дөл” тоглолтыг 11 дүгээр сургууль тэргүүлж,
    Монгол 3 дугаар сургууль 2-р байр, 
    16 дугаар сургууль 3-р  байрт шалгарсан байна.


    Боловсролын хэлтэс

    Цэргийн штаб