“СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО


  • Огноо:2018/4/23
    “СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

    Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсээс 10 жилийнхээ ойн хүрээнд “Сургуулийн бэлэн байдлын асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

    2008 онд боловсролын хэлтэс байгуулагдсан цаг үеэс 6 настай хүүхдийг анх сургуульд элсүүлэн сургаж эхэлсэн бөгөөд эдүгээ 10 жил өнгөрч байна. Гэсэн хэдий ч 6 настай хүүхдийн суралцахуйн талаар тулгамдсан асуудал, сургуулийн бэлэн байдлын цогц ойлголт өнөөгийн нийгэм, боловсролын салбарт төлөвшөөгүй хэвээрээ байна.

    Иймд тус дүүргийн хэмжээнд сургуулийн бэлэн байдлын асуудалд буюу чанартай боловсролын орцод анхаарч тулгамдсан асуудлаа хэлэлцсэн бага хурлыг Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль дээр амжилттай зохион байгууллаа. 
    “Сургуулийн бэлэн байдлын асуудал ба шийдэл” сэдвийн дор шилдэг 23 илтгэл хэлэлцүүлж сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтан нийт 65 хүн оролцож хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам чиглүүлэгчээр ажиллалаа.

    Мөн дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтийн дарга Ч.Наранцэцэг, Улаанбаатар Элит сургуулийн захирал Мехмет, МУ-ын Гавьяат багш Б.Сурмаажав нар оролцсон юм. 

    “Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг судалсан нь” “Цүнхний жинг бууруулах арга замыг судлах нь” “Зургаан настай хүүхдийн суралцах явцад тохиолдох бэрхшээл, давах арга зам” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцэж, шинэ мэдээлэл солилцох, хандлагаа өөрчлөх, ирэх хичээлийн жилийн ажлаа төлөвлөх зэрэгт туршлагаа хуваалцсан нь энэ хурлын үр дүн байлаа.




    Боловсролын хэлтэс