“Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээнд амжилттай оролцсон хамт олонд баяр хүргэе!


  • Огноо:2018/5/1

    “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээнд амжилттай оролцсон хамт олонд баяр хүргэе!

    Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.


     Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх зорилготой энэ тэмцээнд 27 цэцэрлэгийн 320 гаруй хүүхэд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлд
    сөн юм. “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээний нийлбэр дүнгээр :

    I байрт 166 дугаар цэцэрлэг
    II байрт 160 дугаар цэцэрлэг
    III байрт 75 дугаар цэцэрлэг 

    Тусгай байрыг 216 дугаар цэцэрлэг эзлэв.

    Тэмцээний шилдэг дасгалжуулагч багшаар 166, шилдэг зохицуулагч хүүхдээр 135, шилдэг оролцогч эцэг эхээр 14 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.


    Боловсролын хэлтэс