Захирлуудын анхааралд


Огноо:2018/5/30

Захирлуудын анхааралд

2018.05.29

1. Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга зарим  хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын /2018.05.09/ №1 албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажилласан  тухай  арга хэмжээний  зүйл заалт бүрээр товч тодорхой  тайланг 2018 оны 06 сарын 10-ны дотор Боловсролын хэлтэс /Л.Сосорбарам/-т  цахим болон цаасаар албажуулж  ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

Жич: Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн  болон өвөлжилтийн  бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гаргаж хавсаргаж ирүүлнэ.

2.БСШУСЯ. Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх 
төслийн 
хүрээнд хэрэгжүүлж буй сурах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох 9-р ангийн гарын авлага, 8-р ангийн төлөвлөгөөний хуудсыг 05сарын 25-нд 3-р сургууль дээрээс тараасан бөгөөд энэхүү гарын авлагыг  судалж ашиглан холбогдох төлөвлөгөөний хуудсыг анги  тус бүрээр бөглүүлж албажуулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хяналт тавьж ажиллахыг  захирлуудад анхааруулъя.

Жич:  Төлөвлөгөөний хуудсыг 2018 оны 06 сарын 12 нд Боловсролын хэлтэс  /Л.Сосорбарам/-т тараасан тоотой тулгаж хүлээж авна.

 

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС /Л.СОСОРБАРАМ/