Төрийн өмчийн сургуулийн захирлуудад


Огноо:2018/6/11

Төрийн өмчийн сургуулийн захирлуудад

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар сургалтын хөтөлбөр хуваарийг баталж ирүүлсэн. Хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан  зэрэг нийт 200 хүн хамрагдах сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08,00-17,30 цагийн хооронд зохион байгуулах тул дүүргийн төв хэсэгт байрлах ерөнхий боловсролын аль нэг сургуулийн засварын үйл ажиллагааг тус өдөр түр хойшлуулж заал, анги танхимаар хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү.


Боловсролын хэлтэс