БЭЛАС багш ажил авна.


Огноо:2018/9/3

МУИС-ИЙН ХАРЬЯА БАЙГАЛЬ-ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛЬ, ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ФИЗИКИЙН БАГШИЙН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

 

 

2018 оны 08 дугаар сарын 29                                                           Улаанбаатар хот

 

Ажлын байрны нэр: Экологийн боловсролын Физикийн багш

Ажлын байрны зорилго: Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан чиглүүлэх

Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:

  • Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
  • Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
  • Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
  • Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох

 

Боловсрол: Дээд

Тусгай шаардлага:

  • Физикийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багшлах эрхтэй
  • Сурган хүмүүжүүлэх арга ухаан, ур чадвартай байх
  • Мэргэжлийн онол практикийн өндөр мэдлэгтэй
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 09 дугаар сарын 05-ны өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоотод явагдана.

Утас:  75754400-1132