Төрийн болон төрийн бус сургуулийн захирлуудын анхааралд 2018.10.11


Огноо:2018/10/11

Зарлал

Төрийн болон төрийн бус сургуулийн захирлуудын анхааралд 2018.10.11

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,  ДОТУУР БАЙРНЫ  ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭРСДЭЛИЙН  ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ –ийг танилцуулж байна.

 

Анхаарах зүйл:

 

  • 2018 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төрийн болон төрийн бус сургуулийн орчны аюулгүй байдалд үнэлгээ хийх ажлын хэсэг дүүргийн Засаг даргын захирамжаар ажиллах болсныг үүгээр мэдэгдье.
  • Сургуулийн захирал бусад удирдлагууд / Ня бо/ ажлын байрандаа бэлэн байх
  • Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалын үйл ажиллагааг үнэлэх өөрийн үнэлгээ хийсэн байх
  • Холбогдох материалыг бүрдүүлж, бусад зохион байгуулалтад шуурхай хандах

 

       

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ

 ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭРСДЭЛИЙН

ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

Зорилго: Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдалд дахин нарийвчилсан эрсдэлийн үнэлгээ хийх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдсан эсэхэд дүгнэлт гаргах, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, барилга угсралт, засвар тохижилтийн ажил дуусаагүй сургуулийн мэдээлэл цуглуулах, 2018 оны 8 дугаар сард хийгдсэн үнэлгээнд ИХ эрсдэлтэй үнэлэгдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдал.

Хамрах хүрээ: Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байр бүрэн хамруулна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн: Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн удирдах албан тушаалтан, мэргэжилтэн байна.

Ажлын хэсгийн ажиллах чиглэл:

1. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ГАДААД орчны аюулгүй байдлын талаар:

 

1.1. Гадна орчин гэрэлтүүлгээр бүрэн хангагдсан эсэх;

1.2. Хашаа, хайсны хийц, эвдрэл, гэмтлээс шалтгаалж осол, гэмтэл үүсэхгүй байх нөхцөл бүрдсэн эсэх; 

1.3. Цардсан зам, талбай, довжооны аюулгүй байдал хангагдсан эсэх;

1.4. Биеийн тамирын гадна талбайд суурилуулсан техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөнгүй суурилуулсан эсэх;

1.5. Гадна орчинд цахилгааны утас ил байрласан эсэх, цахилгааны шит хамгаалалт хаалт, тэмдэг тэмдэглэгээ хийгдсэн эсэх;

1.6. Дээвэрт засвар үйлчилгээ хийгдсэн эсэх, эрсдэлтэй нөхцөл байдал байгаа эсэх;

1.7. Ойролцоох авто замд тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч байгаа эсэх, шинээр хийгдсэн эсэх;

 

2. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ДОТООД орчны аюулгүй байдлын талаар:

 

2.1. Дотор цахилгааны утас нь ил харагдахгүй хамгаалалт, хаалттай болсон эсэх, эрсдэлтэй нөхцөл байдал байгаа эсэх;

2.2. Сантехникийн шугам, хоолойд засвар үйлчилгээ хийсэн эсэх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн эсэх;

2.3. Цонх, хаалга, шатны аюулгүй, бүрэн байдлыг бүрэн хангасан эсэх;

2.4. Ариун цэврийн байгууламжийн хүртээмж болон цайны газар, гал тогоонд засвар үйлчилгээ хийгдэж буй эсэх, ариутгал халдваргүйтгэл хийгдсэн эсэх;

3. Сургууль, дотуур байрын орчин, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН арга хэмжээ авсан талаар:

 

3.1. Ойр орчимд барилга угсралт, засвар үйлчилгээний ажил хийгдэж дууссан болон хийгдэж буй эсэх, ухсан нүх, хамгаалалтын бүс, тэмдэг тэмдэглэгээ хийгдсэн эсэх;

3.2. Гадна болон дотор хяналтын камерын хамрах хүрээ, хүчин чадал бичлэг хадгалах хугацаа;

3.3. Сургуулийн орчны аюулгүй байдалд хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар, тэмдэглэл хөтөлж, хүлээлцдэг  эсэх;

3.4. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дотоод нөөц бололцоо, бусад эх үүсвэрээр хийгдсэн засвар үйлчилгээ, тохижилт хийгдсэн эсэх;

3.5. Орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой тулгарч буй бэрхшээлийг тодорхой тоо мэдээлэл, үндэслэлтэй мэдээлэл цуглуулж тайланд тусгах;

3.6. БСШУС-ын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1a/11306 дугаар албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн хэрэгжилт, холбогдох дүрэм журамд тусгагдсан эсэх;

3.7. Өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх, уурын зуухны үйл ажиллагаа, халаалт, дулаан хэвийн байгаа эсэх;

 

Ажиллах хугацаа: Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд  сургууль, дотуур байр бүрт очиж ажиллана. Ажлын хэсэг сургууль, дотуур байрт ажилласан тайлан, мэдээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлнэ. 2018 оны 6, 8 дугаар саруудад хийгдсэн эрсдэлийн үнэлгээний мөрөөр өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл, авсан арга хэмжээний талаар, суралцагчид хорт зуршил, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй талаарх тоо мэдээлэл, нийгмийн ажилтан энэ талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар тайланд тусгаж ирүүлнэ.

 

Үнэлгээ:

  1. Бага эрсдэлтэй - орчны аюулгүй байдал бүрэн хангагдсан бол
  2. Дунд эрсдэлтэй - сүүлийн 4 жилд засвар үйлчилгээ хийгдээгүй бол
  3. Их эрсдэлтэй - сүүлийн 5 болон түүнээс дээш жил засвар үйлчилгээ хийгдээгүй, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн бол /МХЕГ-аас дүгнэлт гарсан барилга, байгууламж орно/

 

 

 

...оо0оо...

       БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС / Ахлах мэргэжилтэн Л, Сосорбарам/