“БАГШИЙН ХӨГЖИЛ-СУРАХ БИЧИГ, СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ 2018 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Огноо:2018/11/7

                                                                                                            “БАГШИЙН ХӨГЖИЛ-СУРАХ БИЧИГ, СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ   2018 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Багш удирдах ажилтны  судалгаа  хийх арга зүйг дэмжих,  сургалтын үйл ажиллагаанд  дээрх агуулгын чиглэлээр  тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, шийдэх арга замыг тодруулах, сайн туршлага, сайн судалгааг нийтийн хүртээл болгож түгээн дэлгэрүүлэх

Уралдаан нь хоёр үе шаттай зохион байгуулагдана.   Үүнд:

I үе шат  Хэлэлцүүлэг хэлбэрээр

II үе шат Эрдэм шинжилгээний бага хурал хэлбэрээр

Хугацаа, байршил

  • Дүүргийн нэг дэх шатны шалгаруулалт: Суурь бүрэн дунд боловсролын багш нарын илтгэлийн уралдааны нэгдүгээр шат 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ 10.00 цагт жич хуваарийн дагуу сургуулиуд дээр зохион байгуулагдана. / Хавсралтаас хэлэлцүүлэг зохион байгуулах, үнэлж дүгнэх ажлын бүрэлдэхүүн болон зохион байгуулах сургуулийн хуваарийг харна уу.

    Холбогдох утас 99147626/

  • Бага боловсролын багш нарын илтгэлийн уралдааны нэгдүгээр шат 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13,14-нд Эрдмийн хөтөч 58-р сургуулийн 3-р байранд зохион байгуулагдана. Холбогдох утас 99103692
  • Сургуулийн өмнөх боловсролын багш нарын илтгэлийн уралдааны нэгдүгээр шат 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-нд 10.00 цагт хэсэг тус бүрт зохион байгуулагдана.

    Холбогдох утас 88855535

  • Дүүргийн хоёр дахь шатны шалгаруулалт: ШИНЭ-ҮЕ сургуулийн нэрэмжит ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ хэлбэрээр 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16 –НЫ 10.00 цагт Шинэ-Үе сургууль дээр болно.

Хэлэлцүүлэг болон Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах чиглэл

  1. Оны шилдэг илтгэл шалгаруулах Нийслэлийн удирдамжид заасан эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлагыг баримтална.
  2. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд багш нараа идэвхитэй оролцуулах, тэдэнд судалгааны арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.
  3. Илтгэлийн нэг дэх шатны хэлэлцүүлэгт оролцох багш нарын илтгэлийг шалгаруулалт болох өдрийн өмнөх өдөр 13.00 цагаар дуусгавар болгож тухайн судлагдахууны ахлагч нар болон мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн байна.
  4. Илтгэлийг шүүх сургалтын менежерүүдээс гадна тухайн сургууль, цэцэрлэг нэмэлтээр шүүгч судлаачийг урьж оролцуулж болно.
  5. Зохион байгуулж шүүх бүрэлдэхүүний ахлагч нар бусад шүүгчдэд мэдэгдсэн байх ба үнэлгээний нэгтгэлийг цаасан хэлбэрээр тухайн өдрөө багтааж хэлтэст ирүүлнэ.

    Илтгэлийн шалгуур: Ажлын хэсэг илтгэлийг урьдчилан унших ба шалгаруулалт хийхдээ  дараах шалгуураар  тус бүрт нь   10 оноо өгч үнэлж дүгнэнэ.  Үүнд:

    4.1. Судалгааны зорилго-зорилтыг тодорхойлсон байдал

    4.2. Судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байдал/

    4.3. Судалгааны онолын хэсэг

    4.4. Судалгааны арга / туршилт болон бусад арга хэрэглэсэн байдал/

    4.5. Судалгааны үр дүн / Боловсруулалт, үр дүнг тооцсон байдал /

    4.6. Судалгааны практик хэрэглээ, ач  холбогдол

    4.7. Хэл найруулга, илтгэлийн эшлэл зүүлт, бүтэц хэлбэржүүлэлт

    4.8. Илтгэх чадвар / 5-7 минут илтгэх ба цаг барилт /

    4.9. Слайдыг  оновчтой  товч тодорхой бэлдсэн эсэх

    4.10.Судалгааны дүгнэлт / зорилго, зорилттой нийцсэн эсэх, дэвшүүлсэн асуудал/

  6. Бусад шаардлага:
    • Илтгэл нь хавсралттай байж болох ба нийт хуудасны тоо дунджаар 15 аас, слайдны тоо 10 аас ихгүй байхад анхаарна уу.
    • Илтгэх хугацаа 5-7 минут
    • Илтгэл түлхүүр үг, ном зүйтэй байна.
    • Илтгэл Microsoft Word Arial, мөр хоорондын зай At least 12 pt –аар бичих
    • Илтгэгчийн товч мэдээлэл /Овог нэр, сургууль, мэргэжил, судалгааны чиглэл/
    • Судлагдахуун бүрээс болон СӨБ, ББ тус бүрээс 3 илтгэлийг хэвлэмэл хэлбэрээр 2018 оны 11дүгээр сарын 13 ны 13.00 цагаас өмнө хүлээн авч үүнээс тус тус 2 илтгэлийг нь хоёр дахь шатанд оролцуулна.
  7. Илтгэл сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, суурь –бүрэн дунд боловсролын /12 судлаглагдахуун/ түвшинд шалгаруулалтыг хариуцсан мэргэжилтнүүд чиглүүлэх бөгөөд дээрх мэргэжлийн багш нарын шалгуурыг баримталж болно.
  8. Удирдах ажилтны илтгэлийг 2018 оны 11дүгээр сарын 13-нд 12.00 цагаас өмнө хэвлэмэл хэлбэрээр Боловсролын хэлтэс дээр хүлээж авна. Удирдах ажилтны хоёр дахь шатанд хэлэлцүүлэх илтгэлийг урьдчилж мэдэгдэнэ.

    Жич: Нэг дэх шатны суурь, бүрэн дунд боловсролын  багш нарын  хэлэлцүүлгийн хуваарийг  хавсаргав.

  9. Болзол: Нэг дэх шатанд сургууль, цэцэрлэгээс шалгарсан оролцогчдод зохион байгуулагч сургууль, цэцэрлэгийн санаачлагаар батламж олгож болно. Хоёр дахь шалгаруулалтаар эхний байрт шалгарсан оролцогч Нийслэлийн шатны шалгаруулалтад оролцох эрх авах бөгөөд эхний байрт шалгарсан багш, удирдах ажилтанд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

             БОЛОВСРУУЛСАН:

            АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                          Л. СОСОРБАРАМ

Оны шилдэг илтгэлийг судлагдахуун бүрээр шалгаруулах байршил ажлын хуваарь

Судлагдахуун

Хугацаа

Байршил

Шүүгчдийн нэрс

Албан тушаал

1

Математик

 

45

С. Манлай / ахлагч/

Сургалтын менежер

11 сарын 14

Г. Мөнгөнцэцэг

Сургалтын менежер

 

Н.Мөнхчимэг

Сургалтын менежер

2

Физик

 

11

Б.Хишигбаяр /ахлагч/

Сургалтын менежер

11 сарын 14

Б. Эрдэнэбат

Сургалтын менежер

 

Ц. Цогзолмаа

Сургалтын менежер

3

Биологи

 

35

Б. Зулаа / Логарифм/

Сургалтын менежер

11 сарын 14

А.Мөнхсайхан /ахлагч/

Сургалтын менежер

 

Д.Номин-Эрдэнэ

Сургалтын менежер

4

Мэдээлэл зүй

 

71

Ж.Энхтуяа / Путонхуа/

Сургалтын менежер

11сарын 14

В. Ган-Од /ахлагч/

Сургалтын менежер

 

Т. Ундрал

Сургалтын менежер

5

Газарзүй

 

31

Н.Мягмардарь

Сургалтын менежер

11 сарын 14

Б.Сувдаа /ахлагч/

Сургалтын менежер

 

Д. Оюун-Эрдэнэ / Найрамдал/

Сургалтын менежер

6

Монгол хэл

 

16

Г.Энхтогоо

Сургалтын менежер

11 сарын 14

Д. Должинсүрэн /Үй цай/

Сургалтын менежер

 

Н.Бат-Энх /ахлагч/

Сургалтын менежер

7

Гадаад хэл

 

2

Б. Жаргалтуяа

Сургалтын менежер

11 сарын 14

П. Лхагвасүрэн/ Хобби/

Сургалтын менежер

 

С. Чулуун /ахлагч/

Сургалтын менежер

8

Түүх, Нийгэм

 

4

Г. Мөнгөнцэцэг/ ШЗУ/

Сургалтын менежер

11 сарын14

О.Түмэнжаргал

Сургалтын менежер

 

Д. Долгорсүрэн /ахлагч/

Сургалтын менежер

9

Биеийн тамир

 

6

Н.Гэрэлцогт / Спортын төв сургууль/

Сургалтын менежер

11 сарын 14

Б. Уранбилэг /ахлагч/

Сургалтын менежер

 

П. Мягмарчулуун

Сургалтын менежер

10

Технологи

 

1

Г. Эрдэнэбат /ахлагч/

Сургалтын менежер

11 сарын 14

З.Нарантуяа /ШУТАС/

Сургалтын менежер

 

Ц.Адилхишиг

Сургалтын менежер

11

Хими

 

3

А.Дэмбэрэлнямбуу/ Шинэ-Үе/

Сургалтын менежер

11сарын 14

П. Болорцэцэг / МУБИС-ЕБС/

Сургалтын менежер

 

Д. Дашлхам /ахлагч/

Сургалтын менежер

12

Хөгжим

 

58

Г. Нямсүрэн

Сургалтын менежер

11 сарын 14

Ч. Энхтайван /ахлагч/

Сургалтын менежер

 

Г.Оюунтуая /ХБК/

Сургалтын менежер

 

Боловсролын хэлтэс