ТАЛАРХАЛ


  • Огноо:2018/11/17

    ТАЛАРХАЛ 

       Сүхбаатар дүүргийн 2018 оны  шилдэг илтгэл шалгаруулах  “Багшийн хөгжил- сурах бичиг- сургалтын хэрэглэгдэхүүн” сэдэвт   эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 16- нд  Шинэ-Үе  сургууль дээр тус сургуулийн ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.  Хуралд эхний шатнаас шалгарсан  нийт 38 илтгэлийг  хэлэлцүүлсэн бөгөөд   Нийслэлийн  шатны уралдаанд оролцохоор шалгарсан  22 шилдэг  илтгэгчдэд амжилт хүсье.

      Багшийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан Шинэ-Үе сургуулийн удирдлага, хамт олонд нийт сургууль, цэцэрлэгийнхнийхээ  нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

    Эрдэм ухаан түгэн дэлгэрх болтугай.

                             
    БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС / Л. Сосорбарам/