Захирал, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарт


Огноо:2018/12/17

Захирал, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарт

Сурагчдын зорчилтын судалгаа авах" асуумж хүргүүлж байна.

СУДАЛГАА

Энэхүү судалгааг Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, амьдрахад таатай хот болгох зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсролын газар” болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-с хамтран авч байна. Судалгааны үр дүнгийн бодит байдал нь сургуулийн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аюулгүй, тав тухтай тээвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх тул доорх судалгааг сайтар уншиж, цаг гарган, үнэн зөвөөр бөглөж, бидэнтэй хамтран ажиллана уу.                                                     

Төрийн болон төрийн бус өмчийн 1-12-р ангийн бүх бүлгээс дараах судалгааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний дотор авч сургууль дээрээ хадгална уу. Захирлууд удирдлагаар ханган ажиллахыг хүсье. Баярлалаа.

Жич: дараа нь цаасаар бөглөсөн асуулгаа цахимаар бөглөнө.

СУДАЛГААНЫ АСУУМЖ 2018.12.docx

Мэргэжилтэн Б.Батсайхан