3-р сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд "АМЬДРАЛД ӨНГӨ НЭМЬЕ" зорилтот хандивын аян зохион байгууллаа.


  • Огноо:2018/12/25
    3-р сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд "АМЬДРАЛД ӨНГӨ НЭМЬЕ" зорилтот хандивын аян зохион байгууллаа.

    3-Р СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД, ЭЦЭГ ЭХЧҮҮД АЖИЛЧИД ХАМТРАН 2 АЙЛД ИЖ БҮРЭН ДУЛААЛГАТАЙ БҮРЭН ТАВИЛГАТАЙ ГЭР 3 АЙЛД ӨВЛИЙН ТҮЛШ ХҮНСНИЙ ЗҮЙЛСИЙГ ХАНДИВЛАЛАА.

    Өгөх үйлс үргэлж өгөөжтэй байдгийг санаж зорьж Улсын ууган 3-р сургуулийн түүхт 100 жилийн ойг угтаж сургуулийнхаа багш, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын оролцоо туслалцаа дэмжлэгтэйгээр эхлүүлсэн “Амьдралд өнгө нэмье” зорилтот аяны хандивыг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан байна.

     2018 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 
    20 хүртэл үргэлжилсэн хандивын аянд маань 2656 сурагч тэдний эцэг эхчүүд гэр бүл 3-р сургуулийн багш ажилтнууд 114 хүн оролцож нийт 7 сая 45 мянган төгрөг цугласан байна.

    Энэхүү хандиваар хүүхдийн ирээдүйд баяр баясал аз жаргал бэлэглэж амьдралд нь бас нэгэн өнгийг нэмэхээр энэ олон хүмүүс зорьсон байна. 

    3-Р СУРГУУЛИЙН ХАНДИВЫН АЯНД ИДЭВХ ЗҮТГЭЛ ГАРГАН МАНЛАЙЛАН ОРОЛЦСОН СУРАГЧИД, ЭЦЭГ ЭХЧҮҮД, БАГШ АЖИЛТНУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

    БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС