Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд 10 дахь жилдээ ажилаж буй багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь


Огноо:2019/1/9
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд 10 дахь жилдээ ажилаж буй багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

2018-2019 онд эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад оролцохоор бүртгүүлсэн нийт багш, ажилтнуудын мэдээллийн хүргэж байна. Энэ мэдээдэлд тулгуурлан сургалтын төсөв тооцоо, хуваарь гаргасан. 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтын хуваарийг мөн файлаар илгээсэн байгаа. 
Та бүхэн сургалтад хамрагдах багш нарт сургалтын хуваарийн хамт дараах мэдээлэл хүргэж хамтран ажиллана уу. Үүнд:
1. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь онлайн ба танхимын сургалт гэсэн 2 хэсэгтэй бөгөөд танхимын сургалт 40 цаг, онлайн сургалт 50 цаг, нийтдээ 90 цагийн агуулгаар төлөвлөгдсөн. 
2. Танхимын сургалтын өмнөх онлайн сургалт нь 5 долоо хоног үргэлжлэх бөгөөд багш, удирдах ажилтнууд заавал хамрагдаж, зохих үнэлгээг авсан байх ёстой.    Онлайн сургалтад хамрагдаж зохих үнэлгээ аваагүй багш, ажилтан  танхимын сургалтад хамрагдахгүй.  Танхимын сургалтаас 5-6 долоо хоногийн өмнөөс онлайн сургалтад esurgalt.itpd.mn  цахим хаягаар нэвтэрч тэнд байршуулсан зааварчилгаатай танилцан онлайн сургалтад хамрагдана.   
3. Танхимын сургалт хуваарийн дагуу 5 өдөр үргэлжилнэ. 
4. Танхимын сургалтын дараа онлайн болон танхимд судалсан нийт агуулга,  үнэлгээг батламж дээр бичиж олгоно.
Жич: Энэ удаад 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны сургалтын хуваарийг хүргүүлж байгаа бөгөөд 5 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны МДҮС-ыг 3-4 дүгээр сард, эхний жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны МДҮС-ыг 4-6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 
сургалтын хуваарийг бичиг хэргээс албан тоотоор мөн  хүргүүлнэ.

МДҮС-10 хуваарь 2018-2019_1.pdf


2018-2019 МДҮС-10 хуваарь.xlsx