“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр


  • Огноо:2019/2/26

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН  ГАЗАР НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

     

    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАР АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГДЛЭЭ

     

    2019 оны 2 сарын 21                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

                “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 онд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” аян зарлаж, сургууль, цэцэрлэгийн хүүхдийг амны хөндийн урьчилан сэргийлэх үзлэгт хамруулах, шүдээ зөв арчлах дадал зуршил бий болгох, эмчлэн эрүүлжүүлэх  ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байна.

    Энэ ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх 2 дахь сургалтаа зохион байгуулж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан нийт 63 хүн хамрагдлаа.

                Сургалтаар хүүхдэд багаас нь амны хөндийн эрүүл мэндийг сахих дадал эзэмшүүлэх, шүдээ зөв арчлах, шүд цоорсон тохиолдолд цаг алдалгүй эмчлүүлэх, шүд цоорох өвчний шалтгаан, хүндрэлүүд, шүдэнд ээлтэй хүнс хэрэглэх, шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргын талаар заав.

    Сургагч багш нар энэ чиглэлээр хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, ААНБ, иргэдийн дунд сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулан, цэцэрлэг, сургуулийн орчинд шүдээ угаах орчин бүрдүүлэн, үр дүнг тайлагнаж, эргэх холбоотой ажиллана.

    3 дугаар сургууль, 40 дүгээр цэцэрлэг эмчгүй, 24,25 дугаар цэцэрлэг сул зогсолттой, 4 дүгээр сургууль, МОХС, Монгол Улсын Консерватори, 2,68,166,186,234 дугаар цэцэрлэгийн эмч нар сургалтад ирээгүй.

     

    ХЯНАСАН:

    НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                         Д.ТУНГАА

     

    ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

    НХХ-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН

    МЭРГЭЖИЛТЭН                                          Б.ЭНХМАА