“ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН EXPO-2019”


Огноо:2019/3/4


“ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН
EXPO-2019”

IV удаагийн “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” нь ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 3 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвд болох гэж байна.

Үзэсгэлэн нь ОХУ-ын Засгийн газраас олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтын үеэр явагдах бөгөөд үүнд ОХУ-аас чансаагаараа тэргүүн эгнээнд ордог шилдэг их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, боломжуудын талаар мэдээлэл өгөхөөр өөрсдийн төлөөллөөр хүрэлцэн ирэх гэж байна. Иймд Оросод боловсрол эзэмших, мэдлэг чадвараа дээшлүүлэх сонирхолтой бүн бүрийг тус үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Үзэсгэлэнгийн онцлог:

  • ОХУ-ын 2019/2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын 100% үнэ төлбөргүй суралцах 500 тэтгэлгийн эрхийн сонгон шалгаруулалтын үеэр болж байгаа учраас хүссэн хүн бүхэн тэтгэлэгээр суралцах талаар мэдээлэл авах, тэтгэлэгт бүртгүүлэхэд туслалцаа авах боломжтой
  • ОХУ-ын улсын чанартай, чансаа өндөр, ТОП -30-д багтах их дээд сургуулиуд оролцож байгаа
  • ОХУ-ын 20 орчим муж, хотуудын 30 гаруй их дээд сургуулиудын төлөөллөөс үнэн зөв, бодит, бүрэн мэдээллийг үндсэн эх сурвалжаас нь авах боломжтой
  • Үзэсгэлэнгийн үеэр зарим сургуулиуд өөрийн нэрийн тэтгэлгийн олимпиад, сорил, шалгалтуудыг явуулах бөгөөд оролцоо нээлттэй
  • Зарим сургуулиудын хөнгөлөлттэй нөхцлөөр сурах сонгон шалгаруулалтанд хамрагдах боломжтой
  • Зарим сургуулиуд нь өөрийн сургалтын хөтөлбөрийн мастер-класс буюу үзүүлэх сургалтуудыг зохион явуулна
  • Үзэсгэлэнгийн үеэр “Боловсролыг төр-олон нийтийн зүгээс удирдах нөхцөлд орчин үеийн чанарыг хангах” олон улсын эрдэм-шинжилгээний бага хурал зохион байгуулдах бөгөөд боловсролын салбарын ажилтнууд, мэргэжилтэн, судлаачид, багш, оюутан сурагчид өргөнөөр оролцох боломжтой

Үзэсгэлэнгийн үзэгчид:

  • Үзэсгэлэн нь монгол сургуулийн ахлах ангийн сурагчид
  • Монгол дахь Орос сургуулийн ахлах ангийнхан
  • 1, 2 дугаар курсын оюутнууд
  • Эцэг эхчүүд
  • Мэргэжил, зэргээ ахиулан магистр, доктор, специалитет зэргээр суралцах хүсэлтэй хүмүүс
  • Мэргэжлээрээ ОХУ-д дадлага хийх хүсэлтэй хүмүүс
  • Оросын их дээд сургуулиудтай түншийн харилцаа тогтоох хувь хүн, албан байгууллагууд, их дээд сургуулиудад зориулагдсан болно.

 

 

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect">

 

ХӨТӨЛБӨР

 

 

Пүрэв. 2019 оны 3 сарын 14 өдөр  09:00-19:00

 

10:00-19:00 Үзэсгэлэн үзэгчдийн бүртгэл  

10:00-17:00 Тэтгэлгээр элсэгчдийн бүртгэл, зөвөлгөө мэдээлэл

11:00-11:30 Хэвлэлийн бага хурал (МОНЦАМЭ)

15:00-16:00 Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн ажиллагаа

16:00-16:30 Олон улсын э/ш  хурлын нээлт (РЦНК)

11:00-18:00 Оросын их дээд сургуулиудын олимпиад, шалгалт, сорилууд

11:00-18:00 Сургуулиудын танилцуулга, презентаци

16:00-19:00 Оросод төгсөгчдийн уулзалт (оролцогчдын хүсэлтээр)

 

Баасан.  2019 оны 3 сарын 15 өдөр 09:00-19:00

 

09:00-19:00 Үзэсгэлэн үзэгчдийн бүртгэл, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 

10:00-17:00 Тэтгэлгээр элсэгчдийн бүртгэлийн сүүлийн шат

11:00-18:00 Сургуулиудын танилцуулга, презентаци

12:00-17:30  “Оросод төгсөгчид & ирээдүйн оюутнууд” чөлөөт уулзалт

10:00-17:00 Олон улсын э/ш  хурлын үргэлжлэл (Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИСургууль)

11:00-18:00 Оросын их дээд сургуулиудын олимпиад, шалгалт, сорилууд

17:00-17:30 Хонжворт сугалааны азтан тодруулга

16:00-19:00 Оросод төгсөгчдийн уулзалт (оролцогчдын хүсэлтээр)

 

 

Бямба. 2019 оны 3 сарын 16 өдөр 09:00-14:00

 

09:00-14:00 Үзэсгэлэн үзэгчдийн бүртгэл, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 

09:00-12:00 Сургуулиудын танилцуулга, презентаци

09:00-13:00 Оросын их дээд сургуулиудын олимпиад, шалгалт, сорилууд

10:00-13:30 Оросод төгсөгчдийн уулзалт (оролцогчдын хүсэлтээр)

14:00 Үзэсгэлэнгийн хаалт

Төгсөх ангийн  сурагчидтай Оросын шинжлэх ухааны соёлын төвөөс  тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хийх уулзалтын хуваарь   РЦНК.docx татан авч танилцана уу.

Ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам