“СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ ОНОЛ –ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ


Огноо:2019/3/12

 

                                                         БАТЛАВ.

                                                             СУРГАЛТ, СУДАЛГАА, АРГА ЗҮЙ,  БОДЛОГЫН

                                                            ЗӨВЛӨЛИЙН     ДАРГА               П.ДАВХАРБАЯР

                                                                         

 

“СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ”

СЭДЭВТ ОНОЛ –ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

   2019 оны 03 сарын 11-ний өдөр 

Хурлын зорилго:

Нийслэлийн боловсрол -2020 хөтөлбөр, “Иргэн төвтэй Сүхбаатар дүүрэг”  зорилтыг хэрэгжүүлэх “Дэмжье” аяны хүрээнд  Бага боловсролд тулгамдаж буй ялангуяа нэгдүгээр  ангийн сурагчдын сургуулийн бэлэн байдал, дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, СӨБ болон Бага боловсролын залгамж чанар, багшийн хөгжлийг дэмжиж багшийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх цаашид судалгааны ажил хийх  боломж бүрдүүлэх

 

Хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус цэцэрлэг, сургуулийн удирдлага, арга зүйч, бага ангийн сургалтын менежер, багш, нийгмийн  ажилтан , захирал

Зохион байгуулагч :  Дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх  сургалт, судалгаа, бодлогын зөвлөл

Хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 24 нд  

Хурлын зохион байгуулалт:

  • I үе шат СУРГУУЛИЙН ТҮВШИНД 2018 оны 03 дугаар сарын 11-15-нд /Сургууль, цэцэрлэгт хүүхдийг сургуульд бэлтгэх талаарх эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх арга зам, туршилт судалгаа, 5 ба 6 настай хүүхдийн онцлог, хөгжил хамгаалал, нэгдүгээр ангид дасан зохицох, амжилттай суралцах үндэс, эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааны сайн туршлагаа хэлэлцэн тус хуралд оролцох саналаа ирүүлэх / сургууль, багшийн нэр, холбогдох утас, судалгааны ажлын гол агуулга 5-7 мөрөнд багтааж бичих/
  • II үе шат ДҮҮРГИЙН ТҮВШИНД /Сургуулийн бэлэн байдлын асуудал ба шийдэл сэдвээр илтгэл бичих талаар өөрийн биеэр ирж зөвлөгөө авах
  • Илтгэл хэлэлцүүлэх багш нарт зориулсан сургалт жич зарлан зохион байгуулна. Энэхүү сургалтын агуулга нь сургуулийн бэлэн байдлын талаарх ойлголт мэдлэг, шалгуур, багшийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, мэргэжлийн эрэгцүүлэл, хяналт шинжилгээ, судалгаа хийх арга зүйд чиглэгдэнэ.
  • Илтгэлийг 2019 оны 04 сарын 15-нд цаасаар буюу хэвлэмэл хэлбэрээр Боловсролын хэлтэс / Л.Сосорбарам, Б. Батсайхан / -т хүлээж авна.
  • 2018 оны сургуулийн бэлэн байдлын асуудал, шийдэл эрдэм шинжилгээний хуралд оролцогсод дахин судалгаагаа сайжруулан практикт туршсан бол үргэлжүүлэн оролцож болно.

Хүрэх үр дүн:  . Судалгаа, оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан бага насны хүүхэд, эцэг эхийг сургуульд бэлтгэх, тэдэнд зөвлөн туслах, багшийн хөгжлийг дэмжих, элсэлтийн  ажлыг оновчтой зохион байгуулах,  төсөл хөтөлбөр бодловсруулах замаар сургуулийн бэлэн байдлын  тогтолцоог дүүргийн түвшинд төлөвшүүлнэ.

   Болзол:

  1. Шалгарсан илтгэлийг байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

I байр  1   /Өргөмжлөл    150000 төг/

II байр 2  / Өргөмжлөл 100000 төг/

III байр 3 /Өргөмжлөл 50000 төг/ нийт 6 багшийг  1-3 дугаар байр эзлүүлэн нийт оролцогчдод батламж олгоно.

Оролцогчдод анхаарах зүйл:

  • Илтгэл бичих шаардлагын дагуу бичсэн илтгэлийг сургууль, цэцэрлэг бүрээс тоо харгалзахгүй авах боловч хугацаандаа ирүүлээгүй илтгэлийг хүлээж авахгүй болно.
  • Тус онол практикийн бага хуралд хэлэлцүүлэх илтгэл нь судалгаанд суурилсан, тулгамдсан асуудлыг дэвшүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, цэцэрлэгийн 4-5 нас, сургуулийн 1-3 дугаар ангийн түвшинд туршиж хэрэгжүүлсэн туршилт судалгаа, ажлын сайн туршлага нь үр дүнд хүрсэн, нотлох баримт бүхий ажил-үйлчилгээ, эцэг эх олон нийтийн хамтын ажиллагаа, дэмжлэг үзүүлсэн, олон улсын туршлага зэрэг нь давуу тал болно.

 

Илтгэлд тавих шаардлага:  / Оны шилдэг илтгэл шалгаруулах шаардлагад нийцнэ./

  1. Сэдвийн томьёолол хурлын агуулгад нийцсэн байна.
  2. Илтгэлийн сэдвийг том үсгээр А4-ийн хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр, мэргэжил, албан тушаал байх ба ард нь цэцэрлэг, сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
  3. Илтгэлийн эхэнд хураангуйг догол мөрөөс эхлэн 5-8 мөрөнд багтааж бичих ба 4-6 түлхүүр үгийг мөн догол мөрөөс эхлэн бичнэ.
  4. Илтгэлийг ном зүй ба хавсралтын хамт нийт А-4 хэмжээний 5-7 нүүрт багтааж, Times New Roman шрифт, үсгийн фонт 12, давхар (double) мөр хоорондын зайтай, хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
  5. Илтгэлийн ишлэл ба ном зүйг оруулахдаа хаалтан дотор зохиогчийн овог, хэвлэгдсэн он, хуудасны дугаар (х.) гэсэн дарааллаар оруулна.

 

                    

 

Удирдамж боловсруулсан: Ахлах мэргэжилтэн  Л.Сосорбарам /Ph.D/

 Хурал зохион байгуулах комисс, ССБЗ