“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт арга зүйн мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа.


  • Огноо:2019/3/12

    “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт арга зүйн мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа

     

    Тус хэлтэс нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хяналтын хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд 2019 онд боловсролын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 21 цэцэрлэгийн удирдах ажилтнуудад  сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагуудад мөрдөх шаардлагатай хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, зөрчлийн тухай хуулийн онцлог, хяналтын хуудасны өөрчлөлт, онцлог, эрсдэл үнэлэхийн ач холбогдол, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрч байгаа зөрчилтэй холбоотой анхаарах асуудал, хяналт шалгалтын явцад баримтлах зарчмын талаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчин, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа-хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийг үнэлэх арга зүй” сэдэвт арга зүйн сургалтыг 2019 оны 03 сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалт 2019 онд төлөвлөгдсөн хяналт шалгалтын өмнө зохион байгуулагдаж байгаа бөгөөд гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагуудын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сургалтын орчны нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, эрсдэлийг тооцох, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаас гадна өмнөх жилүүдэд гарч байсан нийтлэг алдаа дутагдал, анхаарах зүйлсийг тайлбарлалаа. Энэхүү сургалт мэдээллийг өгсөнөөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр 2019 онд хийгдэх төлөвлөгөөт хяналт эхэлж байна.

    Мэргэжлийн хяналтын хэлтэс