ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ГАРАА


  • Огноо:2019/3/20

    ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ГАРАА

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Боловсролын хэлтэстэй хамтран монгол хэлбичгийн хичээлийн сургалтын чанарыг нэмэгдүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай шалгуулахад дэмжих зорилгоор ерөнхий боловсролын 12 дугаар ангид хичээл ордог багш нарын дунд “ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ГАРАА” аяныг 03 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зарлаж байна. 
    “Ахлах ангийн хөтөлбөр хэрэгжүүлэх менежмент”, “12 дугаар ангийн сурагчдыг Монгол хэлбичгийн заавал өгөх шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэх” сэдвээр Монгол Улсын гавъяат багш Ө.Цэндсүрэн, 1 дүгээр сургуулийн багш Ц.Урантөгс нар сургалт явууллаа. 
    Энэхүү аяны хүрээнд Монгол хэлбичгийн мэргэжлийн багш нарт зөвлөн туслах үйл ажиллагаа, сургалт, туршлага судлах хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. 
    Аяны үр дүнд сурагчдын Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог давсан байдал, холбогдох бусад шалгуурын дагуу амжилт гаргасан багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.


    Нийгмийн хөгжлийн хэлтэс

    Боловсролын хэлтэс