"Би Монгол хүүхэд" ёс заншлын наадам амжилттай зохион байгуулагдлаа.


  • Огноо:2019/3/21
    "Би Монгол хүүхэд" ёс заншлын наадам амжилттай зохион байгуулагдлаа.

    Нийслэлийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах  "БИ МОНГОЛ ХҮҮХЭД"  ёс заншлын наадам Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.  

    Энэ удаагийн наадамд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур дүүргүүдээс шалгарсан 15 сургуулийн I-V ангийн 150 сурагч, бага ангийн 30 багш  оролцож, монгол ёс заншил, ардын тоглоом наадгайгаар авьяас чадвар оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

    Дүүргээ төлөөлөн тэмцээнд амжилттай оролцсон 3, 29 дүгээр сургуулийн багш, сурагчдад мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Эрдмийн хөтөч 58 цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

     Багийн дүнгээр  тэргүүн байрыг Баянгол дүүргийн 73- дугаар сургууль, дэд байрыг  Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, гутгаар байрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн баг тус тус эзэллээ.

    Боловсролын хэлтэс