МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд Физикийн багш ажилд авна


Огноо:2019/3/26

МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд Физикийн багш ажилд авна

 2019-03-25

Share Button

Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд Физикийн багш

Ажлын байрны зорилго: Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан чиглүүлэх

Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:

  • Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
  • Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
  • Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
  • Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох

Боловсрол: Дээд

Тусгай шаардлага:

  • Физикийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багшлах эрхтэй
  • Сурган хүмүүжүүлэх арга ухаан, ур чадвартай байх
  • Мэргэжлийн онол практикийн өндөр мэдлэгтэй
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний прогрммууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоотод явагдана.

Захиргаа, хүний нөөцийн газар

Утас:  75754400-1136