Монгол-Японы эрдэмтэн, багш нар хамтарсан судалгаанд оролцлоо.


  • Огноо:2019/4/25

    Монгол-Японы эрдэмтэн, багш нар хамтарсан судалгаанд оролцлоо.

      Монгол-Япон улсын хамтарсан судалгааны багийн чиглүүлэг дор  “Дасгал хөдөлгөөн нь Монгол хүүхдийн  сурах чадвар, танин мэдэхүйн үйл ажиллагаа, бие махбодь  болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө”-ний талаарх санамсаргүй түүврийн  харьцуулсан  судалгааг сүүлийн хоёр жилийн турш амжилттай хэрэгжүүлж  дүнгийн хурлаа зохион байгуулав. 

    Тус дүнгийн хурал  2019 оны 04 дүгээр сарын 22 -ны өдөр дүүргийн хурлын танхимд болж,  Япон  улсын Цукуба их сургуулийн эрдэмтэд, Токио хотын сэтгэцийн эрүүл мэндийн хүний их эмч,  ҮБТДС болон ахлах сургуулийн удирдлага, судалгаанд оролцсон сургуулийн төлөөлөл  дүүргийн Засаг даргын орлогч          П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д. Адъяасүрэн, НХХ-ийн дарга Д.Тунгаа нар  уригдан оролцож  судалгааны үр дүнд  талархал илэрхийлэв.

    Судалгаанд манай дүүргийн ЕБС-ийн 10 сургуулийн 4 дүгээр ангийн 2353  сурагчид, эцэг эх, анги удирдсан болон  биеийн тамирын 60 багш, бага ангийн 10 сургалтын менежер  оролцож, сургалт ба судалгааг хослуулан сурлагын амжилтыг сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах, сургалтад олон улсын дэвшилтэт арга зүйг  түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь  нэмэр оруулсныг баталгаажуулж,  Монгол-Япон улсын хамтарсан судалгааны СЕРТИФИКАТ олгов.

     

    Мэдээлэл бичсэн: Ахлах мэргэжилтэн Л. Сосорбарам