СҮХБААТАР ДҮҮРЭГ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА


  • Огноо:2019/4/29

    СҮХБААТАР ДҮҮРЭГ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

    Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Сүхбаатар дүүрэг амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарлаа. Иж бүрэн сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ёслолын жагсаал, иргэд зарлан мэдээлэх дуут дохиогоор аюулгүйн түр талбайд шилжин байрлах дадлага, нүүлгэн шилжүүлэх мэргэжлийн ангийн хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах, ажиллагааны дадлага, удирдах бүрэлдэхүүний команд штабын танхимын сургууль, сорилын төрлүүдэд амжилттай оролцож, гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгуулсан юм. Гурван үе шаттай зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, сайн дурын хэсэг, иргэн, аж ахуй нэгж байгууллагын 20 гаруй мянган хүн оролцсон байна.

    Иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор зохион байгуулсан иж бүрэн сургуульд идэвх, санаачилгатай оролцсон дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллага, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, нэгжүүд, 1-20 хорооны Засаг даргын Ажлын алба, нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

    БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС