ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР


Огноо:2019/5/15

              

ДҮҮРГИЙН  БОЛОВСРОЛЫН  ХЭЛТСИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр                                           №                                                                                    Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар

Хугацаа

Хариуцах мэргэжилтэн

1

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах талаар сургууль, цэцэрлэгт чиглэл хүргэж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Чиглэл НБГ-аас ирэхээр БХ-ын сайт дээр байршуулна.

 

Д. Мөнхчимэг

2

Нийслэлийн нэгдүгээр бүсийн авто замын ачааллыг тооцох зорилгоор Их тойруу дотор байршилтай төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчдын мэдээллийг маягтын дагуу гарган enkhtaivan@edub.edu.mn цахим хаягаар ирүүлэх. /ХШҮХ. Б.Энхтайван/

2019 оны 05 дугаар сарын 16-ны дотор

 

Б. Батсаайхан

Б. Цэвэлмаа

3

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны ээлжийн амралтын хуваарийг маягтын дагуу гарган /сургуулийг tserennadmid@edub.edu.mn, цэцэрлэгийг ariunsanaa@edub.edu.mn/ ирүүлэх. /ЗХ/

2019 оны 05 дугаар сарын 14-ний дотор

Б. Цэвэлмаа

Л. Сосорбарам

4

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай”03 тооттогтоолын дагуу НБГ-ын даргын2019 оны А/43 дугаар тушаалаарбатлагдсан ажлын хэсэг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолтыг зөвлөмжийн дагуу боловсруулан ирүүлэх. /ЗХ.Ч.Цэрэннадмид/

2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор

Л.Сосорбарам

Д. Адъяасүрэн

5

Монгол улсын 2019 оны төсвийн төсөлд сургууль, цэцэрлэгийн барилга барихаар батлагдсан газрын асуудал шийдэгдээгүй 13 сургууль, цэцэрлэгийн байршлыг судлан саналыг irmuunzaya@edub.edu.mn цахим хаягаар ирүүлэх. /СХОТХ, Д.Ирмүүнзаяа/

2019 оны 05 дугаар сарын 17-ны дотор

 

О. Бадамсэрээжид

6

Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг тусгах талаар санал боловсруулах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй байдалд шинжилгээ хийх шаардлагатай байгаа тул сургууль дээрх судалгаандаа суурилан маягтын дагуу мэдээллийг дүүргийн хэмжээнд нэгтгэн uuganbayar@edub.edu.mn хаягаар ирүүлэх. /БХХ. Ц.Ууганбаяр/

2019 оны 05 дугаар сарын 14-ний дотор

О. Бадамсэрээжид

7

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 5000 метрийн зайн уралдаанд оролцох сурагчдын тоог Боловсролын хэлтэс нэгтгэн gantulga@edub.edu.mn цахим хаягаар ирүүлэх. /БХХ. А.Гантулга/

2019 оны 05 дугаар сарын 16-ны дотор

Б. Батсайхан

8

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/16 дугаар захирамжаар нэмэлт элсэлтийг зохион байгуулан ажиллаж буй төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хүүхдийн тооны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж, мэдээ, тайланг enkhsaikhan@edub.edu.mn цахим хаягаар ирүүлэх. /ХШҮХ. Б.Энхсайхан/

2019 оны 05 дугаар сарын 23-ны дотор

 

Б. Цэвэлмаа

9

НБГ-ын даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт-шинжилгээ үнэлгээний маягт, хүснэгтийн дагуу төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын мэдээ тайланг enkhsaikhan@edub.edu.mn цахим хаягаар ирүүлэх. /ХШҮХ. Б.Энхсайхан/

2019 оны 05 дугаар сарын 23-ны дотор

 

О. Бадамсэрээжид

Б. Цэвэлмаа

10

2019 оны 05 сарын 15-аас 25-ны өдрүүдэд Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт улсын хэмжээнд зохион байгуулагдах тул ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагч, эмч, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүргүүлэх, харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 10-18 насны хүүхдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, тайланг enkhtaivan@edub.edu.mn цахим хаягаар ирүүлэх. /ХШҮХ. Б.Энхтайван/

2019 оны 05 дугаар сарын 24-ний дотор

Б. Батсайхан

11

БҮТ-өөс Улсын шалгалтын блюпринт боловсруулахад нэвтрэх шинэ эрх, нууц кодыг ирүүлсэн тул сургалтын менежерүүд 2019 оны 05 дугаар сарын 15 -16- ны өдрүүдэд 16.-17.00 цагийн хооронд Боловсролын хэлтэс дээрээс авч нууцын гэрээнд гарын үсэг зурна.

2019.05 дугаар сарын 16 ны дотор

Л. Сосорбарам

 

Жич: Холбогдох мэдээ, судалгааг Боловсролын хэлтсийн хариуцсан мэргэжилтэнд заасан хугацаанд  илгээнэ.

 

                                                                                                

 

 

                                                             АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                    Л.СОСОРБАРАМ