9, 12-р ангийн төгсөгчдтэй сургуулиудад


Огноо:2019/5/28

9, 12-р ангийн төгсөгчдтэй сургуулиудад

Гэрчилгээ, үнэмлэх хэвлэх зааварчилгаа

Боловсролын баримт бичиг хэвлэх үйлдлийг дараах холбоосоор орж турших боломжтой. 

Зааварчилгаа
1. "Үнэт цаасны загвар татаж авах" товч дээр дарж PDF файлыг татан авч А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэнэ.
2. Үнэт цаасны загвар хэвлэсэн цаасан дээрээ “Боловсролын баримт бичиг хэвлэх” товч дээр дарж хэвлэх туршилт хийнэ үү.

3. Хэвлэх үед цаасны байрлалыг хэвлэх төхөөрөмж дээр хэвтээ буюу “Landscape” тохиргоотой болгож тохируулна.


Үнэт цаас 2 хуудастай ижил дугаарлалттай байна. Баримт бичгийн эхний нүүрийг Соёмботой үнэт цаасан дээр хэвлэнэ. Хавсралт буюу дүнгийн жагсаалтыг цулгай хоосон үнэт цаасан дээр хэвлэнэ. Үнэт цаасны дугаар нь боловсролын баримт бичгийн баруун доод буланд байрлалтайгаар хэвлэгдэх ёстой.

Боловсролын баримт бичиг хэвлэх заавар энд дарна уу.

Сургуулиуд туршилт хийж үзнэ үү.


БСМС-ээс байршуулсан зааварчилгааг байршуулав.

Мэргэжилтэн Д.Мөнхчимэг