9.12-р ангитай сургуулиудад/Төгсөлт/


Огноо:2019/6/11
9.12-р ангитай сургуулиудад/Төгсөлт/

  • 9, 12-р ангийн Судлагдахууны дүн бодуулах, бүртгэлийн маягт боловсруулах, төгсөлтийн бүртгэл хийх боломжтой боллоо.

 9-р анги төгсөгчийн  6-9 ангийн, 12-р анги төгсөгчийн 10-12 ангийн заавал судлах хичээлийн дүнг системд заавал оруулах, сонгон болон мэргэжлийн/ гүнзгийрүүлэн судалсан хичээлийн хувьд  тухайн суралцагчаас хамаарч ялгаатай байна. Бүртгэлийн маягтад  судлагдахууны дүн бодуулсан хичээл(заавал, сонгон, мэргэжлийн /гүнзгийрүүлэн судалсан)  болон улсын шалгалтын дүн үнэлгээний мэдээлэл гарах бөгөөд энэ нь боловсролын бичиг баримтад бичигдэх тул мэдээллээ хянаж, шалгана уу.

Судлагдахууны дүн бодохдоо ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам  баримтлан суралцагчийн хамгийн сүүлийн үнэлгээгээр гаргаж байгаа болно.

Сонгон судлах хичээлийн хувьд судлагдахуун бодогдсон хамгийн өндөр үнэлгээтэй (суурь боловсролын хувьд 3 хүртэл, бүрэн дунд боловсролын хувьд 4) сонгон судлах хичээлийг харуулна.

Хичээлийн дүн оруулахад 7 хоногт судалсан цагийн мэдээллийг мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөө дэх цагаас системээс бодож харуулж байгаа болно.7 хоногт судалсан цаг нь боловсролын баримт бичиг дэх сурлагын үнэлгээний дундаж хувь тооцоход ашиглагдана.

Хичээлийн дүн, судлагдахууны дүн, шалгалтын дүн бүртгэж баталгаажуулсаны дараа төгсөлтийн бүртгэл хийх боломжтой.

Сургалтын менежерийн эрхээр төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулж илгээхээс өмнө заавал Бүртгэлийн маягт татаж суралцагчдын сурлагын үнэлгээний дундаж хувь гарсан эсэх, мэдээллийн шалгах шаардлагатай. Бүртгэлийн маягтыг татаагүй тохиолдолд сурлагын үнэлгээний дундаж хувь бодогдохгүй болохыг анхаарна уу.

Сургалтын менежерийн эрхээр суралцагчийн хичээлийн болон судлагдахууны дүнг хянаж баталгаажуулснаар төгсөлтийн бүртгэлийг хийж баталгаажуулах хүсэлт илгээх боломжтой. БСУГ/БХ -ийн Мэргэжилтэн нь сургалтын менежерийн илгээсэн мэдээллийг хянаад илгээх эсвэл буцаах үйлдэл хийнэ. Мэргэжилтний хянаж илгээсэн мэдээллийг БСУГ болон БХ -ийн дарга es31.. эрхээр баталгаажуулах үйлдэл хийснээр системээс боловсролын баримт бичгийн БҮ/БГ дугаар автоматаар олгогдож, хэвлэх боломжтой болно.

Сургууль дээр Төгсөлт модулийн "Төгсөлтийн бүртгэл" хэсэгт төгсөлт нь батлагдсан суралцагчийн нэрийн ард байрлах "Хэвлэх" үйлдлээр баримт бичгийн хэвлэнэ. "Хэвлэх" үйлдлийн "Загвар хэвлэх" товчийг ашиглан ноорог байдлаар боловсролын баримт бичгийг хэвлэн үзэж сургуулийн албан ёсны нэр, суралцагчийн овог нэр, дүн үнэлгээ, сурлагын үнэлгээний дундаж хувь мэдээллийг хянаж болно.

Сургуулийн албан ёсны нэр болон суралцагчийн овог нэр монгол бичгээр бичигдсэн нэр өмнө нь алдаатай гэж үзвэл суралцагчийн хувийн мэдээллийн "Шинэчлэх" товчийг дарж мэдээллийн өөрчлөлтийг үзнэ. Хэрэв засагдаагүй буюу алдаатай байвал info@edu.mn  хаягаар мэдээллээ илгээнэ үү.

Сургалтын менежер сургуульд хуваарилагдан ирсэн үнэт цаасны дугаарыг анги, бүлэгт хуваарилна. АУБ эрхээрээ Төгсөлт нь баталгаажсан суралцагчдад үнэт цаасны дугаар олгосноор хэвлэх хэсэгт Ногоон өнгийн хэвлэх товч идэвхтэй болно. Энэхүү товчийг ашиглан үнэт цаасан дээр хэвлэнэ. Хэвлэх үед цаасны байрлалыг хэвлэх төхөөрөмж дээр хэвтээ буюу “Landscape” тохиргоотой болгож тохируулна.

2018 - 2019 © Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам.