Монгол бичгээр бичигдсэн алдаатай нэрсийн залруулга УБЕГ дээр хийгдлээ.


Огноо:2019/6/12

Монгол бичгээр бичигдсэн алдаатай нэрсийн залруулга УБЕГ дээр хийгдлээ. esis.edu.mn руу орж санамжийг  харна уу.

Залруулга хийгдсэн суралцагчийн боловсролын баримт бичиг хэвлэх алхам.

  1. Суралцагчийн хувийн мэдээлэл хэсэгт орж “Шинэчлэх” товч дарна.
    1. Хэрэв Монгол бичгээр бичигдсэн суралцагчийн овог, нэрийн залруулга хийгдээгүй байвалinfo@edu.mnхаягаар тухайн суралцагчийн мэдээллийг зөв бичиглэл, холбоо барих утасны дугаарын хамт илгээнэ үү.
  2. Хэрэв суралцагчийн Монгол бичгээр бичсэн овог, нэр нь залруулга хийгдсэн байвал зөвхөн тухайн суралцагчийн төгсөлтийн бүртгэлийг БСУГ/БХ дээрээс буцаалт хийлгэнэ. Бүлгийн бусад суралцагчдын мэдээллийг давхар буцаах шаардлагагүй болохыг анхаарна уу. Буцаалт хийгдсэн үед тухайн суралцагчид анх олгогдсон БҮ/БГ дугаарууд өөрчлөгдөхгүй.
  3. БСУГ/БХ дээрээс “Буцаалт” хийгдсэний дараа Төгсөлтийн бүртгэл хэсэгт орж “Бүртгэлийн маягт” татаж авна.
  4. Монгол бичгийн нэр залруулга хийгдсэн гэж үзсэн суралцагчийн баримт бичгийг “Хэвлэх” үйлдлээр орж нооргийг хэвлэн шалгаж үзнэ.
  5. Залруулга хийгдсэн тухайн суралцагчийн Төгсөлт баталгаажуулах хүсэлтийг БСУГ/БХ -т илгээнэ.
  6. Төгсөлт баталгаажсаны дараа тухайн суралцагчид Үнэт цаасыг хуваарилж, боловсролын баримт бичгийг үнэт цаасан дээр хэвлэн олгоно.

Төгсөлт баталгаажсаны дараа Бүртгэлийн маягт дээр БҮ/БГ дугаарууд болон Үнэлгээний дундаж  хувь гараагүй бол:

  1. Төгсөлтийг БСУГ/БХ дээрээс буцаалт хийлгэнэ.
  2. Суралцагчдыг төгсөлтийн бүртгэлээс хасна.
  3. “Төгсөгч бүртгэх” үйлдлээр төгсөлтийн бүртгэлийг дахин хийнэ. /Хичээлийн дүн, судлагдахууны дүнг дахин бүртгэж, бодуулах шаардлагагүй./
  4. Бүртгэлийн маягтыг татаж “Үнэлгээний дундаж хувь” гарсан эсэхийг шалгана.
  5. Төгсөлт баталгаажуулах хүсэлтийг БСУГ/БХ -т илгээнэ.
  6. Төгсөлт БСУГ/БХ дээр баталгаажсаны дараа Бүртгэлийн маягтыг татан үзэхэд БҮ/БГ дугаарууд нөхөгдсөн байна.
  7. Төгсөлт баталгаажсаны дараа тухайн суралцагчид Үнэт цаасыг хуваарилж, боловсролын баримт бичгийг үнэт цаасан дээр хэвлэн олгоно.

Баримт бичиг хэвлэхэд анхаарах:

  1. Сургуульд хуваарилагдан ирсэн үнэт цаасны дугаарыг Сургалтын менежер “Боловсролын баримт бичиг” модулийг ашиглан бүлэгт хуваарилна.
  2. Төгсөлт бүртгэл хэсгийн "Хэвлэх" үйлдлийнhttps://svc.esis.edu.mn/uploads/images/image-20190612154214-1.pngтовчийг ашиглан ноорог байдлаар боловсролын баримт бичгийг хэвлэн үзэж сургуулийн албан ёсны нэр, суралцагчийн овог нэр, дүн үнэлгээ, сурлагын үнэлгээний дундаж хувь зэрэг мэдээллийг хянаж болно.
  3. Төгсөлт нь “Батлагдсан” суралцагчдад үнэт цаасны дугаар олгосноор “Хэвлэх” үйлдлийнhttps://svc.esis.edu.mn/uploads/images/image-20190612154214-2.pngтовч идэвхижих ба уг товчийг ашиглан үнэт цаасан дээр хэвлэнэ.
  4. Хэвлэх үед цаасны байрлалыг хэвлэх төхөөрөмж дээр хэвтээ буюу “Landscape” тохиргоотой болгож тохируулна. Зөвхөн Mozilla Firefox эсвэл Google Chrome ашиглан хэвлэх үйлдэл хийхийг зөвлөж байна.

2018 - 2019 © Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам.