9.12-р ангитай сургуулиудад/Талархал/


Огноо:2019/6/20
             9.12-р ангитай сургуулиудад/Талархал/

Сайн байцгаана уу?

 

Боловсролын салбарын мэдээллийн системийн хэрэглээг нэмэгдүүлэх, багш, ажилтны ажлын ачааллыг бууруулах хүрээнд “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ын дагуу төгсөгчдөд гэрчилгээ, үнэмлэхийг мэдээллийн системээр олгох ажлыг анх удаа ТА БҮХЭН асар өндөр ачаалалтай ажиллаж, хамтын хүчээр амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү ажлыг зохион байгуулахад хичээнгүйлэн ажилласан БСУГ, хэлтсийн ажил хариуцсан албан тушаалтнууд, сургуулийн удирдлага, багш нар, Мэдээллийн системийн ажилтнууд та бүхэндээ гүн талархал илэрхийлэн цаашдын ажилд тань улам өндөр амжилт хүсье.

 

Анх удаа энэхүү томоохон ажлыг зохион байгуулахад монгол бичиг, сургуулийн нэршилтэй холбоотой бага зэрэг бэрхшээл байсан боловч, та бүхний ялангуяа мэдээллийн системийн ажилтнуудын хичээнгүй, тэвчээртэй ажлын үр дүнд асуудлыг шийдвэрлэн ажилласан бөгөөд энэ үйл явц нь та бидний бидний олон ажлыг цэгцлэхэд  ач холбогдол өгсөн, мөн цаашид ажиллах олон сургамжийг үлдээсэн, мөн цаашид хийх олон олон ажлын эхлэл болсон гэдэгтэй та бүхэн санал нэг байна.

 

Та бүхнийхээ Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөөх ариун үйлсэд өндрөөс өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

 

Ажлаа амжилттай дуусгаад сайхан амарцгаагаарай.

 

 

Хүндэтгэсэн,

Ч.Ганцэцэг,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны

Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн

 

gantsetsegch@mecs.gov.mn, 260721