НҮБ-ын Ерөнхий ассамблейн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хүүхэд залуучуудын чуулганд Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 12В ангийн сурагч Б.Энэрэл амжилттай оролцоод ирлээ.

  • Огноо:2019/10/2

           БОАЖЯ-ны санаачилга “Ногоон паспорт” аяны хүрээнд болсон өсвөр үеийнхний байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх шалгаруулалтад шилдэг сурагч болсон Б.Энэрэл Монгол сурагчдын хөтөлж буй  “Ногоон паспорт” санаачилгыг үндэсний туршлага болгон НҮБ-ын индэр дээрээс  танилцуулжээ.

          Сурагч Б.Энэрэл нь дэлхийн шилдэг 7000 сурагчаас шалгарсан 130 сурагчийн нэг болон энэхүү хуралд оролцсон байна.

          Б.Энэрэлийн цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

    энд дарж харна уу

    Боловсролын хэлтэс