Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд /санал асуулга/


Огноо:2019/10/10
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд /санал асуулга/

Боловсролын салбарын мэдээллийн систем/БСМС/-ээс холбогдож байна.  БСМС-ээс сургуулийн менежерүүдэд БСМС-ээс гадна сургуулийн үйл ажиллагаанд ашигладаг мэдээллийн системийн талаар судалгаа ирүүлэх тухай имэйл илгээн мөн БСМС дээр зарлал тавьсан боловч судалгаанд хангалттай оролцоогүй тул та бүхнээс хамтран ажиллахыг хүсч байна.  Тухайн сургууль нь БСМС-ээс гадна сургуулийн үйл ажиллагаанд ашигладаг мэдээллийн системтэй /цаашид систем гэнэ/ бол 2019 оны 10-р сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө info@edu.mn имэйл хаягруу дараах мэдээллийг илгээнэ. Үүнд: 

  1. Сургуулийн нэр
  2. Системийн нэр, хөгжүүлэгч байгууллага /баг,хувь хүний/ нэр, хаяг, холбоо барих утасны мэдээлэл
  3. Системийн ямар модулиудыг БСМС-тэй холбох сонирхолтой байгаа талаар мэдээлэл

Судалгаанд хамрагдсан сургуулиудын жагсаалтыг хавсралтаар илгээв. Санал асуулга20191010.xlsx   МОХС, МУК-ийн ЕБС, МУБИС ЕБС-ээс бусад сургуулиуд санал асуулгыг бөглөж өгөөгүй тул энэ экселийн файлын загвараар бөглөн  info@edu.mn хаягаар илгээнэ үү.

Таныг хүндэтгэсэн
 

  

БСШУСЯ, БСМС 

+976-75778080  

Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхчимэг