ТАЛАРХАЛ


  • Огноо:2019/11/5

    ТАЛАРХАЛ

    Нийслэлийн  бөгөөд дүүргийн анхны спортын төв сургуулийн  захирал,  Доктор Ч. Зоригтбаатар  2019 оны 11 дүгээр сарын 01- нд ОХУ-ын  Москва хотын  100 жилийн түүхтэй, биеийн тамир,  спорт, аялал  жуучлал, залуучуудын бодлогын  их сургуулийн  хүндэт докторын цолыг хүртсэнд  халуун  баяр хүргэе.   

    Ч. Зоригтбаатар нь тус сургуулийн бакалавр, докторын зэргийг тус тус хамгаалж байсан бол энэ удаад  хүндэт докторын №2 дугаартай дипломын эзэн болж, төрөлх сургуулийнх нь  удирдлага, багш нарын төлөөлөл  Москвад  хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлэв.

    Таны  Монгол улсын спорт-олимпийн их үйлс, эрдэм шинжилгээний ажилд  улам өндөр амжилт хүсэн  ерөөе.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

     

     БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС