Нийгмийн ажилтнуудад


Огноо:2020/3/24

Нийгмийн ажилтнуудад

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын бодлого батлагдснаас хойш              2 жилийн хугацаа өнгөрч буйтай холбоотойгоор ЕБС-ийн Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн байдлыг судалж, цаашид авах шаардлагатай арга хэмжээний санал боловсруулах үүднээс МУБИС-ийн НААЗТ-ийн багш нарын баг БСШУСЯ -ны захиалгаар Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр тус судалгааг улсын хэмжээнд нийт сургуулийг хамруулан явуулж байна.

Иймд та бүхнийг энэ судалгааг 2020 оны 03 дугаар сарын 25-ны дотор цаг зав гарган оролцож, судалгааны асуултуудад үнэн зөв, бүрэн дүүрэн хариулт өгөхийг хүсье. Судалгаанд хариулт өгөхдөө доорх холбоос дээр:

https://forms.gle/afys6f4ALKSvVfTy5

шууд дарахад судалгааны асуумж гарч ирнэ, та тухайн асуумжыг бөглөөд буцаагаад явуулна уу.

 

Боловсролын хэлтэс